2-р амаржих газарт 1400 мкв орчим талбайд засвар хийх шаардлагатай байна
Товчхон
- Эмч, эмнэлгийн мэргэжилтний хүрэлцээ хангамж ч дутагдалтай. Барилгын ашиглалтын хугацаа дууссан нь хамгийн тулгамдсан асуудал болоод байна.” гэлээ. Тухайлбал, оношилгооны багаж хэрэгсэл 20,5 хувьтай байх ёстой ч өнөөдрийн байдлаар 11,9 хувьтай, эмчилгээний багаж хэрэгсэл 41 хувьд байх ёстойгоос 21,4 хувьтай байгааг танилцууллаа. Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлэхдээ ”Хотын төвд байрлалтай, хүн амдаа эмнэлгийн яаралтай тусламжийг хагас жаран хүргэж ирсэн “Хүрээ“ амаржих газрын барилгын шинэчлэлийн асуудалд онцгойлон анхаарна гэдгээ хэллээ.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан ажлын хэсэг Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газарт ажиллалаа. Энэ үеэр амаржих газруудын эмч эмнэлгийн ажилчидтай уулзаж өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг сонсож, хүлээн авах, эрчимт эмчилгээ, төрсний дараах тасгаар орж үйл ажиллагаатай нь танилцан, үйлчлүүлэгчдийн санал бодлыг сонсохын зэрэгцээ яг одоо тулгамдаж буй зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.
Холбоотой мэдээ
2017.12.22
2017.12.18
2017.12.13