Улаан.Ч 2017.05.09 | Телевиз: МҮОНТВ

"Хавдрын эсрэг үндэсний аян" Сүхбаатар аймгаас эхэллээ

Аяны талаарх байр суурь

Ард иргэдийн эрүүл амьдралын төлөө ХААН Банк, Хавдар Судлалын Үндэсний Төв /ХСҮТ/, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз /МҮОНРТ/-тэй  хамтран 7 дахь жилдээ “Хавдрын эсрэг үндэсний аян” –ыг хэрэгжүүлэхээр болж Энэ жилийн  “Хавдрын эсрэг үндэсний аян”-ны үзлэг оношилгоо 05-р сарын 08-ны өдрөөс Сүхбаатар аймгаас эхэллээ.

Тус аяны хүрээнд орон нутгийн ард иргэдийг 6 төрлийн хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулах, орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг нарийн мэргэжлийн сургалт, сайн дурын ажилтнуудын сургалтад хамруулах, ард иргэдэд хорт хавдраас урьдчилан сэргийлэх  мэдлэг мэдээллийг түгээх, эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулах ажилд онцгойлон анхаарах юм.