Содбаатар.Я 2017.05.16 | Сайт: Vip76.mn

Өвөрхангай аймгийн зарим сумын иргэдэд эрүүл мэндийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж байна

УИХ-ын гишүүн Я.Содбаатарын санаачилгаар "Эрүүл энхийн аян 2017" аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна. 

5 дугаар сарын 15-19-ны хооронд үргэлжлэх аяны хүрээнд тус аймгийн Зүүнбаян-Улаан, Уянга, Бат-Өлзий, Хужирт, Хархорин сумын иргэдэд эрүүл мэндийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм. 

Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн газрын хамтарсан баг эхо, урологи, эмэгтэйчүүд, мэдрэл, элэг цөс, зүрх, дотор эрхтний үзлэг оношилгоо хийж байгаа бөгөөд энэ арга хэмжээг "Хангайн тав хөгжил" ТББ зохион байгуулж байна.