Л.Мөнхбаатар 2017.06.09 | Сайт: Vip76.mn

Л.Мөнхбаатар: Хуулийн төслийн үндсэн агуулга, зарчмыг алдагдуулалгүй найруулга, техникийн шинжтэй засварууд хийв

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.09/ Прокурорын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг гишүүдэд танилцуулав.  

Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Прокурорын тухай хууль хүчингүй болгосонд тооцох тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаараа хийв.

Улмаар эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм. Тус байнгын хороо 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга зарчмыг алдагдуулалгүй, үг хэллэг, дэс дараалал, бүтцийг шинжтэй засвар оруулж төсөлд тусгасан.

Мөн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналуудыг төсөлд нэмж тусган, төслийн хувилбарын төслийг бэлтгэлээ. Хэлэлцүүлгийн явцад гаргасан зарчмын зөрүүтэй санал нэг бүрээр санал хураан, нэгдсэн хуралдаанд оруулж батлуулахыг гишүүдийн олонх дэмжсэн байна.