Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.04.10/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг хэлэлцлээ. Уг хэлэлцүүлэгтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Хуулийн байгууллагын толгой дээр хуулийг үл хүндэтгэдэг шуналын дэв очихоор юу болдог гэдгийг бол бид маш сайн мах цусаараа мэдэрсэн. Тийм учраас сайн хүн олж тавихаас гадна тогтолцооны зоригтой шинэтгэлүүд бол үгүйлэгдэж байгаа. Ардчилсан эрх зүйт улс орнуудад байдаг шиг Хууль зүйн сайд, Ерөнхий прокурор хоёр 1 хүн байхад бол 6 жил томилогдоно уу нас нь хэд байх нь асуудал биш. Тэр улсуудад Хууль зүйн сайд Ерөнхий прокурор хоёр 1 хүн байхад бол санаа зовохгүй байгаа. Тэр улсуудад Хууль зүйн сайд дотоод хэргийн сайд хоёр 1 хүн байхад бол харин айж сэргээгдэж байгаа. Яагаад гэвэл хэрвээ Хууль зүйн сайд дотоод хэргийн сайд хоёр 1 хүн байхаар тэр нь цагдаагийн сайд болж хувираад улс нь цагдаажсан төртэй болж хувирдаг юм байна лээ. Тэгэхлээр том тогтолцооны шинэтгэлийг зоригтой хийх хүлээлт бол байгаа гэдгийг би энд хэлэхийг хүссэн юм. Хоёрт нь Ерөнхий прокурорт томилогдох гэж байна. Прокурорын байгууллагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дээр. Хуулийг нэг мөр хэрэгжүүлэх гэж Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хууль олон нүүргүй нэг байхын тулд энэ байгууллага оршин байгаа тухай ярьж байгаа юм. Тийм учраас би хэд хэдэн хуулийг сануулмаар байна. Прокурорын тухай хуулийн 60.3 дээр прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас гэж бичсэн байгаа. Төрийн албаны тухай хуульд 41.2 дээр хуульд өөрөөр заагаагүй бол дээд хязгаар 65 нас гэж бичсэн байгаа. Төрийн албаны хуульд, хуульд өөрөөр заагаагүй бол гэдэг үгтэй. Хуульд өөрөөр заасан нь Прокурорын тухай хууль дээр байгаа. Хуулийн энэ зөрчлийг арилгахгүйгээр УИХ шийдвэр гаргавал хоёр өөр шийдвэр гаргана. УИХ жоохон хожуу хойшоо сууж ажиллаж байгаа байх. ҮХЦ-ээс 2025 оны 2 сарын 14-нд 2 дугаар тогтоолоороо Дээд шүүхийн шүүгч нартай холбоотой тэтгэврийн настай холбоотой маргаан шийдвэрлэсэн. Хэрвээ УИХ 60-аас дээш настай хүнийг хуулийн байгууллага дээр томилох гэж байгаа бол хуулийн энэ зөрчлийг арилгах ёстой шүү. Арилгахгүй бол ард нь ҮХЦ рүү үсэрчих вий гэж болгоомжилж байгаа. Ажил авч байгаа хүн нь ч ажил явуулж байгаа хүмүүс нь ч үндсэн хуулийн маргаан руу очвол энэ бол эрсдэлтэй. Шүүхийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар байгуулагдаж байгаа ажлын хэсэг ХЗБХ-н дээр хурдтай ажиллаж энэ зөрчлөө арилгахгүй бол төвөгтэй байдалд аваачна шүү гэдгийг дахин сануулж хэлж байгаа юм. Гуравдугаарт Энхбаяр гишүүний хэлсэнчлэн үнэхээр прокурорын манлайллаар нэг ажлыг хийх цаг болсон. Прокурорууд яллах үйл ажиллагаагаа шүүх дээр явуулах ёстой. Тэгтэл энэ мөрдөх байгууллага чинь шүүх дээр ажилладаг биш хэвлэл дээр ажилладаг байгууллагууд болоод хувирчихлаа. Сүүлдээ Хууль зүйн сайд нь хүртэл прокуророос зөвшөөрөл авсан эсэх нь мэдэгдэхгүй хэргийг хэвлэлээр ярьдаг болж байна. Энийг зогсоохын тулд тэр прокурор гэдэг хүн процессын эзэн хувьдаа шүүх рүү яллах үйл ажиллагаа явуулж энэ хэргийг толгойгоор хариуцаж орж байгаагийнхаа хувьдаа ямар ч албан тушаалтан прокурорын гадуур энэ хэрэг ярьж байгаа үйл явцыг тас цохих ёстой шүү. Хэвлэл дээр биш шүүх дээр шударга ёс тогтдог хууль амилдаг нотлох баримт үнэ цэнтэй. Хэвлэл дээр пи ар шиг биш улс төрчид шиг биш. Шүүх дээр хууль амилдаг, шударга ёс тогтдог нотлох баримт үнэ цэнтэй байдаг энэ хуулийн засаглалыг хүний эрхийн хамгаалалтыг прокурор манлайлж ажиллах цаг болсон шүү. Мэргэжилдээ үнэнч байх гэдэг бол маш чухал. Би түрүүн үгийнхээ эхэнд хэлсэн. Хууль дээдэлдэггүй мэргэжлээ үл тоомсорлодог шуналын хүн хуулийн байгууллагын толгой дээр очихоор ямар аймшиг болдог. Жаргалсайхан прокурорт мэргэжилдээ үнэнч байдаг, хуулийг эрхэмлэдэг гэдэг байр сууринд нь итгэж байна. Хуулийг нэг мөр. Монгол Улсын хэмжээнд үйлчлүүлэхийн тулд хууль тогтоогчид бас ажлаа хийх ёстой.
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.04.10/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг хэлэлцлээ. Уг хэлэлцүүлэгтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол УЕП-оор улируулан томилж ажиллуулах талаар Их хуралтай зөвшилцөхөөр Жаргалсайхан прокурорыг оруулж ирж байна. Жаргалсайхан прокурорыг дэмжиж байгаа. Дэмжихийн учир юунд байна гэхээр. Прокурорын орон нутгийн байгууллагаас ажлын гараагаа эхэлж 37 жил энэ байгууллагадаа ажиллаж Ерөнхий прокурор хүртэл өсөн дэвшиж ажилласан байна. Тийм учраас энэ прокурорын байгууллага түүний чиг үүргийг хэрэгжүүлэх. Эрх зүйн орчныг нь том дүр зургаар нь бүрэн харж чадах тийм хэмжээнд мэргэжлийн ур чадвар, ёс зүй төлөвшсөн хүн юм байна. 2 дугаарт хэн нэгний нөлөөнд автаад байхааргүй хараат бусаар ажиллах тийм хуульч хүний хат. Үнэт зүйлс суусан хүн юм байна. Тийм учраас энэ хүнийг улираан томилох энэ саналыг дэмжих ёстой гэсэн ийм тодорхой байр суурьтай байна.Эрүү зөрчлийн энэ хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байгууллага. Тийм учраас энэ чиглэлийн эрх зүйн орчныг урьдчилан сэргийлэх гэдэг юм уу? ухамсар төлөвшлийнх нь асуудал энэ хүмүүст хэрхэн суухаар эрх зүйн орчин байна вэ? Үүнийг боловсронгуй болгох чиглэл дээр ер нь цаашид юунд анхаарах ёстой бол. Аливаа хууль тогтоомж гэдэг бол нийгмийн харилцаа зохицуулахаасаа гадна бас урьдчилан сэргийлэх, төлөвшлийн үр нөлөө нь бас явах ёстой. Энэ талаасаа ер нь ямар вэ? Шүүн таслах ажиллагааны хүмүүжлийн үр нөлөө гэж дээр үед их ярьцгаадаг байсан. Одоо төрийн нэрийн өмнөөс энэ чиглэлийн үйл ажиллагаанд оролцож байгаа үндсэн чиг үүрэгтэй байгууллага танай байгууллага. Тиймээс энэ шүүн таслах ажиллагааны үйл явц. Түүний нөлөөллийн талаар ер нь таны байр суурь бодол ямар байна вэ? Түүний асуултад, УЕП-ын дарга Б.Жаргалсайхан хариуллаа.
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.04.10/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг хэлэлцлээ. Уг хэлэлцүүлэгтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв. УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Өнгөрсөн 7 хоногт АТГ-ын даргыг улираан томилсон. Өнөөдөр УЕП-ыг мөн улираан томилох асуудал орж ирж байна. Тус бүр 6 жилийн бүрэн эрхтэй томилогддог албан тушаал. Хуулийн дагуу АТГ-ын даргыг Ерөнхий сайд санал болгосон. УЕП-ыг Ерөнхийлөгч санал болгож байна. Энэ 2 эрхмийг хоёуланг нь улираая гээд оруулаад ирж байна. Гэхлээр манай хуулийн салбар маш сайн ажиллаж байгаа юм байна.Ямар ч асуудал байхгүй юм байна гэсэн дохиог өгөхөөр байна л даа. Тэгтэл өнгөрсөн хугацаанд авлига огт буурахгүй байгаа томоохон хэргүүд огт шийдэгдэхгүй байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүн таслах болон ял эдлүүлэх үйл ажиллагаанд хүний эрхийн зөрчил маш ихээр гарсаар байна. Улс төрийн хэрэг тохох замаар өрсөлдөгчдөө намнадаг. Сонгууль дөхсөн үед гэнэт том том мэдэгдэл хийдэг баривчилгаа явуулдаг уламжлал тогтсон байна гэж хэлж болохоор байна. НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны дүгнэлтэд Монгол улсад эрүүдэн шүүх явдал байсаар байгааг удаа дараалан цохон тэмдэглэсэн байдаг. Хуульд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах хугацааг хэт уртаар тогтоосон нь орчин цагийн хэлмэгдүүлэлт үүсэх, мөрдөх, яллах, байгууллагын дур зоргоор аашлах нөхцөлийг бий болгож байна гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацааг 5 жилээр тогтоосон хэргийн тухайд хэрэг бүртгэх хугацаа 5 жил. Мөрдөн байцаах хугацаа 10 жил шүүхээр шийдэгдэх хугацаа 2 жил гээд тухайн гэмт хэргийг шийдвэрлэх хуулийн хугацаа даруй одоо 20 гаруй жил болчхож байгаа юм. Энэ бол хүний шударгаар шүүлгэх эрхэд ноцтой халдсан эрүүгийн журмаар хүнийг залхаан цээрлүүлэх дуугүй байлгах ийм хэм хэмжээ болчхоод байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг тогтоож яллагдагчаар татсан атлаа мөрдөн байцаалт нэрээр дахин 10 жил шалгана гэдэг хүнийг залхаан цээрлүүлж байгаа эрүүдэн шүүж байгаа хэрэг мөн биз дээ. Олон жил шалгагдаж байгаа энэ хугацаанд хилийн хориг гэх мэт тодорхой таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан эрх нь зөрчигдөж байгаа маш олон хүн байгаа. Тэгэхээр бүх зүйл сайхан байна гэж 1 нэгнээ хөөргөөд гоё ганган үгээр иргэдээ бас хуурч боломгүй байна. Тэгэхээр энэ бол зөвхөн хувь хүнтэй тодорхой албан тушаалтантай холбоотой асуудал биш юм. Тиймээс аль асуудлыг байгууллагын удирдлагын түвшинд шийдэх юм. Аль асуудлыг хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд шийдэх юм. Ямар ч байсан энэ парламент бүрэн эрхийнхээ хугацаанд хуулийн засаглалыг бэхжүүлэх. Хүний эрх, эрх чөлөөний зөрчлүүдийг арилгах тал дээр маш тийм зоригтой, дорвитой, шинэчлэл хийх ийм эр зоригтой байх ёстой гэж харж байгаа. Тэгэхээр энэ чиглэлд ийм дорвитой шинэчлэл хийхийн төлөө хамтарч ажиллах итгэл үнэмшил танд байна уу? Түүний асуултад, УЕП-ын дарга Б.Жаргалсайхан хариуллаа.
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.04.10/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг хэлэлцлээ. Уг хэлэлцүүлэгтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Монгол Улсын Ерөнхий Прокурорын хувьд хариуцсан ажлаа өнгөрсөн 6 жил хэрхэн гүйцэтгэсэн. Ажлынх нь үр дүн, ажлын туршлага мөн төрийн ажлынх нь гүйцэтгэл хувь хүнийх нь ноён нурууг харгалзан үзээд Монгол Улсын Ерөнхийлөгч улируулан томилох нь зүйтэй гэж үзэж энэхүү саналыг оруулж ирж байгаа. Энэ агуулгаар нь дэмжиж байна. 2019 онд томилогдсон 6 жил ажиллалаа энэ хугацаанд бол хуулиар хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж шударга ажилласан гэж харж байгаа. 2017 онд прокурорын тухай хууль шинэчлэн найруулагдаж батлагдсан. Энэ хуулиар бол прокурор дотроосоо одоо УЕП-ыг томилдог ийм шинэ зохицуулалттай болсон юм. 2002 онд батлагдсан хуулиар бол 10 жил мэргэжлээрээ ажилласан Монгол Улсын иргэнийг Ерөнхий прокуророор томилох ийм зохицуулалттай байсан. Ийм учраас тухайн үед нэг намын дарга хүртэл УЕП-оор томилогдох эрх зүйн боломж байсан. Ингээд мэргэжлийн хүн буюу прокурор хүн. УЕП түүний орлогчоор томилогдох боломжтой болоод анх томилогдсон хүн бол Жаргалсайхан Ерөнхий прокурор. 2019 онд ажлаа хүлээж авснаас хойш амаргүй цаг үе туулж. Олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Жаргалсайхан прокурорын хувьд бол ажлын туршлага, өөрийн зарчим, өөрийн одоо хувь хүнийхээ ноён нуруугаараа бол мэдээж энэ байгууллагыг хангалттай төлөөлөөд явж байгаа. Цаашдын 6 жил ажиллахдаа бас олон зүйл дээр бас манлайлан ажиллах шаардлага байгаа. Зөрчил, гэмт хэрэг хоёрынхоо энэ нэг зааг ялгаа бол нэлээн бүдгэрчхээд байгаа юм. Үүнийг нэлээн тодорхой болгох шаардлагатай байгаа. Гэмт хэргийн шинжийг агуулсан ийм зөрчлүүд бас байгаад байгаа. Үүнийг их тодорхой болгохгүй бол энэ нь холилдоод яваад байгааг тодорхой болгох шаардлага байгаа юм. Энэ дээр манай прокурорын байгууллагын тодорхой ажилламаар байна. Зөрчил явсаар байгаад гэмт хэрэг болох ийм том шалтгаан болдог. Энийг нэг тодорхой болгох шаардлага байна. Түүний асуултад, УЕП-ын дарга Б.Жаргалсайхан хариуллаа.
Хуулийн толь - Прокурорын тухай хууль Өнгөрсөн хаврын чуулганаар УИХ-аар батлдагдсан Прокурорын тухай хуулийг "Хуулийн толь" нэвтрүүлгээр танилцуулж байна.