Энхболд.М Г.Мөнхцэцэг Б.Дэлгэрсайхан 2017.06.21 | УИХ-ын гишүүний Ажлын алба

Дорноговийнхон “эвтэй байх нь улс хөгжихийн эх үндэс” гэв

Дорноговийнхон “эвтэй байх нь улс  хөгжихийн эх үндэс” гэв

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Б.Дэлгэрсайхан нар Дорноговь аймгийн хойд сумдад ажиллаж байна. УИХ-ын 12 дугаар тойрогт Дорноговь аймгийн хойд талын найман сум, Говьсүмбэр аймаг бүхэлдээ хамрагддаг.

Мандах, Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт сумдад ажиллаж, ард иргэдтэй санал бодлоо солилцож байна. Гишүүд өнгөрсөн 10 сарын хугацаанд УИХ-аас баталсан хууль тогтоомжийг иргэдэд таниулах, мөн тойргийн иргэдэд тулгамдаж буй бэрхшээлийн талаар зөвлөлдөж байна.

Мөн МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн М.Энхболдын сонгуулийн сурталчилгааны ажлыг  тойрогтоо үргэлжлүүлж байна.

Г.Мөнхцэцэг Дорноговь аймгийн хойд сумдаар УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Б.Дэлгэрсайханы хамт ажиллаж байгаа билээ. Нутгийн иргэд сонгогчид онцгой албан татварын нэмэгдэл, тэтгэврийн зээлийн хүү хэрхэн буурч байгаа талаар тодруулж байсан юм. Мөн говийн нутагт хуурайшилт ихтэй, хур бороогүйгээр худаг усны гачигдал их байгааг онцоллоо.

Дээрх ажиллаж буй сумдын иргэд Ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд  “Эвтэй байх нь улс орон хөгжихийн эх үндэс хэмээн үзэж байгаагаа илэрхийлэн “Эвтэй Монгол-Ээлтэй төр” уриатай МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг дэмжиж, орон нутаг, улс орныхоо удирдлагыг МАН-д бүрэн даатгахаар шийдээд байгаагаа уламжилсан юм.