2016.05.25

Өнгөрсөн дөрвөн жил Дорноговь аймгийн хувьд их бүтээн байгуулалтын жилүүд байлаа

“Хариуцлагатай нийгмийн төлөө” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг оролцлоо.

 Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд танай аймагт хийгдсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хэрхэн дүгнэж байна вэ?

Дорноговь аймгийн хувьд өнгөрсөн дөрвөн жил их бүтээн байгуулалтын жилүүд байлаа. Монгол Улсын Засгийн газрын гадаадаас хөрөнгө татаж, үйл ажиллагаа явуулсан, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 240 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт манай аймагт хийгдсэн. Улаанбаатар, Ази Европтой холбосон замын ажил дууссан. Иргэдийн ахуй, амьжиргааг сайжруулах, дэд бүтцийн асуудлуудыг шийдвэрлэж, суурь бүтээн байгуулалтын ажлуудыг хийсэн.

Мөн манай аймгийн хувьд СӨБ-д хамрагдалт 99.1 хувьтай байна. Үүгээрээ улсдаа нэгд ордог. Алслагдсан сумдыг дотуур байр, цэцэрлэгээр бүрэн хангасан. Нийгмийн салбарт 30 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Хөгжлийн суурь болсон хүний хөгжлийн суурийг хийж байна.  

       Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү