2016.04.04
Дорноговьчууд аялал жуулчлалын чөлөөт бүс байгуулахаар төлөвлөжээ
Сүүлийн үед Дорноговь аймагт аялал жуулчлалаас орж ирэх орлого эрс нэмэгдэх болжээ.
Энэ нь Хамрын хийд орчмын бүтээн байгуулалт амжилттай хийгдэж гадаад, дотоодын жуулчдын аялах ая тухтай орчинг бүтээж өгсөнтэй холбоотой гэж аймгийн удирдлагууд үзэж байна.
“Бид төсвөөс мөнгө гарган, туршилтын журмаар аймгийн төвөөс 35 километрийн зайд гэрэл цахилгаан, худаг устай холболт хийж, тухайн орчинд өөр мал бэлчээрлүүлэхгүйгээр хориг тавин, мянган тэмээтэй хоршоо байгуулсан. Ингэснээр хүссэн жуулчин очиж тэмээ унахаас гадна, тэмээн уралдаан, тэмээний соёлтой холбоотой бүгдийг харах боломжтой болно” гэж Дорноговь аймгийн засаг дарга П.Ганхуяг хэллээ.