Саранчимэг.Б 2017.06.29 | Сайт: Vip76.mn

Б.Саранчимэг: Төсвийн ерөнхийлөн захирагчдаас 14 нь хангалтгүй, 10 нь муу ажилласан байна

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.29/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Уг тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2016 оны худалдан авах ажиллагааг нийт хэрэгжилтээр нь дүгнэхэд 54 хувь буюу хангалтгүй үнэлгээтэй гарсан байна. Үнэлгээг ямар шалгуур үзүүлэлтээр хийдэг вэ? Тухайлбал, хангалтгүй гэсэн үнэлгээтэй 14 төсвийн ерөнхийлөн захирагч, муу гэсэн үнэлгээтэй 10 захирагч байна.

Танилцуулгад дурдсанаар бол, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон бусад хууль журмыг биелүүлээгүй гэжээ. 2016 оны төсвийн гүйцэтгэл бол хоёр парламент, хоёр Засгийн газар дамнасан.

Гүйцэтгэлийг нэг жилээр гаргасан учраас ямар Засгийн газрын үед хэн гэдэг төсвийн ерөнхийлөн захирагчид хариуцлагагүй хандсан нь харагдахгүй байна. Хариуцлагагүй байдлаас үүдэж ямар сөрөг үр дагавар гарч байна? Үүнийг арилгахын тулд ямар арга хэмжээ авах бодолтой байна? 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn