Баасанхүү.О 2017.07.10 | Сайт: Vip76.mn

О.Баасанхүү: Саяын сонгууль сунжирсан бол төр, эдийн засаг сүйрэх байлаа

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.07.10/ Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асууж, үг хэллээ. 

О.Баасанхүү: Монгол төрийн тэргүүнийг сонгох сонгууль дуусах шатандаа явж байна. Энэ сонгуулийн нэг сайн тал нь богинохон хугацаанд боллоо. Хуучин 45 хоног байсан бол төрөөрөө тоглоод дуусах байлаа. Саяын сонгууль сунжирсан бол төр, эдийн засаг сүйрэх байлаа.

Ардчилсан нам, шинэ төрийн тэргүүн ард түмнээ өрнөөс салгана гэж амласан. МАН 65-уулаа болж, төрийн эрх мэдлийг авсан ч ямар ч өөрчлөлт хийж чадаагүй. Бодлого, шийдвэрээ байн байн өөрчилдөг, аливаад хэт улайрдаг. Тэр бүү хэл, улаан цайм нэр дэвшигчийнхээ эсрэг ажилладаг.

Бид эв түнжинтэй байгаасай гэдэг үүднээс МАН-ыг сонгосон. Хуучнаар бол МАХН юм даа гэж бодсон. Эхнээсээ бид ч, та ч нар мөнгө тараасан гээд байх юм. Одоо маргалдахаа больж, урагшаа харж ажиллахыг уриалж байна.

Үндсэн хуулиа яаралтай өөрчлөх хэрэгтэй гэдэг дээр санал нэг байна. Ингэхгүйгээр Ерөнхийлөгч 40, 50 настай дээрээ улс төрөөс гарах болдог. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn