Болд.Л 2017.09.12 | Телевиз: TV5

“Тал нутгийн Монгол” тэмцээн 21 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа

“Тал нутгийн Монгол” тэмцээн 21 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа

Олон улсын марафон гүйлтийн “Тал нутгийн Монгол” тэмцээн 21 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Япон улсын иргэн Фужавара, Кон Аяа нар 1996 онд анхлан санаачилсан энэхүү тэмцээний 21 дэх удаагийнхыг Монголын хөнгөн атлетикийн холбоо, “Нүүдлийн зурган өгүүлэмж” ТББ-аас зохион байгуулж Япон улсын “Шёова холдинг” групп ивээн тэтгэж байгаа ажээ.

Мөн хамран зохион байгуулагчаар Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монгол дахь Япон улсын ЭСЯ, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, “Монгол наадам” цогцолбор, биеийн тамир спортын бусад байгууллага, их дээд сургуулиуд оролцож байна.

Тэмцээн өсвөр, насанд хүрэгчид, ахмад гэсэн гурван ангиллаар явагдах бөгөөд гүйлтийн зай нь 3, 5, 10, 21 км юм байна. Энэ тэмцээнд Монгол улсын Япон, Солонгос зэрэг олон улсын тамирчид ирж оролцлоо.