Бат-эрдэнэ.Ж 2017.10.10 | Сайт: Vip76.mn

Хуулийн дайтай төсөл санаачлагч

Хуулийн дайтай төсөл санаачлагч
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

Үе үеийн Засгийн газар, парламентын гишүүд жижиг дунд үйлдвэрлийг дэмжих нь өрхийн орлогыг нэмэгдүүлж, цаашлаад эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх том гарц гэж ярьдаг. Гэсэн ч энэ чиглэлээр бодитой хэрэгжсэн арга хэмжээ тун ховор. Хэрэгжүүлэхэд маш их хичээл зүтгэл, цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардлагатай тул зориглож орох хүн цөөн байдаг.

Харин УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Шинэ хөдөө” төслийг санаачлаад байна. Ганц өөрийн сонгогдсон тойрог болох Булган аймаг гэлтгүй Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүрэгт хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй уг төслөөр мах, сүү, жимс, ноолуур зэрэг хөдөө орон нутгийн аж үйлдвэрлэл эрхлэгчдийг бүхий л талаараа дэмжих зорилготой юм.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: ”Хөдөө орон нутагт хүчирхэг дундаж давхаргыг бий болгох, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх малаа мах сүүний чиглэлээр эрчимжүүлэх, газар тариалан жимс жимсгэнээ тариалж дагалдах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх гэх зэрэг зургаан чиглэлээр төрөөс дэмжээд өгвөл хүчирхэг дундаж давхарга бүхий “ШИНЭ ХӨДӨӨ”-г бий болгосноор төр, хүчирхэг болох боломж бий.

Тэрээр төслийнхөө хүрээнд орон нутгуудаар явж төр засгийн дэмжлэггүгээр өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг, өөрсдийн амьжиргаагаа  авч яваа үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзсан.

ТУХАЙЛБАЛ,

Хөвсгөлийн Их тайга цай, чацарганатай цай, Баавар цай, Хөвсгөл цайнууд гэхэд нийслэлийнхний гол хэрэглээ болсон байна. Үүнийг дагаад олон цайны үйлдвэрлэл эрхлэгчид бий болжээ. Харин Хэнтий аймгийнхны хувьд үржлийн цөм сүргийг бий болгох нутагшуулах тал дээр бусдад үлгэр дууриалал болно. Тус аймгийн аварга малчин Н.Оюунцэцэг үхрийн мах, малын дайвар мах бүтээгдэхүүнээ амталж утсан мах хийсэн нь ихээхэн үр дүнтэй байгаа аж. Ийнхүү аймаг бүрт өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид өөрийн хэмжээнд аймаг орон нутагтаа брэнд болсон бүтээгдэхүүнийг гаргаж буй жишээ олон бий.

Энэ мэт ХАА-н үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалан, хүнсний ногоо жимс жимсгэнэ, хүнсний болоод хөнгөн үйлдвэрлэл (ЖДҮ), импортын бараа бүтээгдэхүүнийг орлох бүхий л үйлдвэрлэл  “Шинэ хөдөө” төсөлд бүхэлдээ багтана.

2017 оны улсын төсөвт ЖДҮ-ийг дэмжих санд ердөө 20 тэрбум төгрөг суулгасан байдаг. Харин энэхүү төслийн хүрээнд жилд аймаг, дүүрэг тус бүрт 10 тэрбум буюу нийт дор хаяж 300 тэрбум төгрөг тусгах шаардлагатай гэж төсөл санаачлагч үзэж байна.

Тиймээс тэрээр өнгөрсөн 8 сард Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай тусгайлан уулзсан. Үүний үр дүнд 2017 оны төсвийн тодотголд ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр шаардлагатай байгаа хөрөнгө суулгахыг хүсэж улмаар 72,6 тэрбум төгрөгийг нэмж тусгуулахаар боллоо.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат болон МУ-ын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат

Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд ХАА-н үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, газар тариалан мах, малын үржил, жимс жимсгэнэ, сүү цагаан идээ гээд бүх чиглэлээр эрчимжүүлэх улмаар дотоодоо хангаад зогсохгүй экспортлох боломж байгааг онцолж цаашид хүнсний салбарыг дэмжиж ажиллахаа мэдэгдсэн.

Шинээр томилогдсон Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч Монголын эдийн засгийг хосломол байх ёстой гэж үзээд, хөдөө аж ахуйг онцгойлон анхаарч ажиллахаа илтгэлдээ дурдаж байсан нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэний санаачилсан “Шинэ хөдөө” төслийг ч мөн дэмжиж ажиллахын илрэл болж буй юм.

Мөн тэрээр саяхан бизнес эрхлэгчдийн дуу хоолой болсон ТББ, Мэргэжлийн холбоодын удирдлагуудыг хүлээж авсан.

Уулзалтын үеэр тус төсөл нь зөвхөн ЖДҮ гэлтгүй бүтэн кластер байдлаар үндэсний бодлого хөтөлбөр болгон хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаагаа УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ онцолсон юм.

Харин ТББ-ын удирдлагууд: Бид Монгол улсын хөгжлийн хэтийн зорилгын хүрээнд олон талт суурь судалгаа  хийсэн. Гадны улс орнуудын туршлага, хөтөлбөрүүдийг ч судалсны үндсэн дээр ийм гаргалгааг гаргачихсан байсан. Яг энэ цаг үед  Ж.Бат-Эрдэнэ гишүүний “Шинэ хөдөө” төсөл нь бидний хийсэн судалгаа, хэтийн төлөвтэй нийцэж байгаа тул бид дэмжиж хамтран ажиллахаар ярилцаад байна. Бидэнд боломж бололцоо нь бүгд байгаа гэдгээ энэ үеэр хэлсэн.

Товчхондоо удаан хугацаанд, тууштай зүтгэж буй түүний төслийг  Ерөнхийлөгчөөс эхлүүлээд жирийн үйлдвэрлэгчид бүгд дэмжиж байна.

Шинэ Засгийн газар иргэдийнхээ хүсэн хүлээж буй ХАА-н үйлдвэрлэлийг эрчимжүүлэх ажлыг Үндэсний хөтөлбөр болгон хэрэгжүүлэх ухаалаг шийдлийг ажил хэрэг болно гэдэгт итгэж байна.

ТҮҮНИЙ САНААЧИЛАН ЭХЛҮҮЛСЭН АЖИЛ ҮҮГЭЭР Ч ЗОГСОХГҮЙ.

Тэрээр уул уурхай, ашигт малтмал зэрэг эрэлттэй салбаруудаас огт өөр зүгт анхаарлаа хандуулж ажилладаг нэгэн. Түүний санаачилсан “Монгол ноолуур” төсөл Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгалаа олсон.

Ж.Бат-Эрдэнэ: Эдийн засгийн хүндрэлээс гарна гэсэн том зорилтын хүрээнд хэрэгжих боломжтой нэг ажил бол ноолуур хөтөлбөр юм. Эдийн засгийг солонгоруулах, чадавхжуулах хэдхэн зүйлийг нэг нь ноолуур. Валютын орлого олох ноолуураа дэмжих хэрэгтэй байна.

Мөн тэрээр залуу боловсон хүчнийг дэмжих зорилгоор дэргэдээ “Оюутан зөвлөх” аван ажиллуулж байна. ийм санаачлага өмнө нь хэн нэгэн улс төрчөөс гарч байгаагүй юм. Мэдлэг, чадвараа дээшлүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй тэдгээр оюутнууд төрийн бодлого, шийдвэр гаргах үйл ажиллагаатай танилцах, дадлага туршлага хуримтлуулах боломжийг олж авч байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэний оюутан зөвлөхүүд

Түүнчлэн тэрээр УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хэд хэдэн хуулийн төсөл дээр ажилласан.  Тухайлбал Автозамын тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж өнгөрсөн хаврын чуулганаар батлуулсан. Харин одоо салбарын мэргэжилтнүүдийн дунд тун ч их хүлээлт үүсгээд байгаа Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn