Сарангэрэл.Д 2017.11.11 | Телевиз: TV5, Яамны хэвлэл мэдээллийн алба

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллав

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллав

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НҮБ-ийн Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китараха, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг нар 11 дүгээр сарын 11-ний Бямба гарагт Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, НҮБ-ын Хүн амын сангын санхүүжилтээр 21 аймгийн нэгдсэн эмнэлэгт цахим болон телемедицины сүлжээгээр  шууд  Эх Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нарын багтай холбогдож яаралтай үед эх, нярайд  зөвлөгөө авч ажиллах тоног төхөөрөмж суурьлуулсан. Энэ ажил газар дээрээ хэрхэн хэрэгжиж байгаатай танилцлаа.

Түүнчлэн Эрүүл мэндийн сайд тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн  ажиллагсадтай уулзаж, ажил байдалтай нь танилцан зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэсэн юм. Тухайлбал тус эмнэлгийн төрөх тасагт нэн шаардлагатай байсан хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппаратыг гардуулж өгсөн юм.