2018.01.02

Б.Бат-Эрдэнэ: Аз жаргал, амжилт бүтээлээ хүн өөрөө бүтээдэг

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Эх орон" телевизийн "Эх орны өглөө" хөтөлбөрт орж, бага насны дурсамж, шинэ оноо хэрхэн угтдаг талаар ярьсан юм. 

Тэрээр: "Намайг бага байхад орчин үеийн гэрэл, чийдэн, гацуур мод, чихэр жимс хөдөө орон нутагт их ховор байсан. Манайхан удам дагасан уран, дархан хүмүүс байдаг. Тиймээс ахтайгаа нийлээд гацуур мод засаж, гар чийдэнгийн гэрэл холбож шинэ жилийн уур амьсгал оруулдаг байлаа" хэмээн хүүхэд насныхаа шинэ жилийг дурссан юм.