2018.01.11

Тэтгэврийн нас нэмэгдүүлснийг эсэргүүцэж МҮЭХ-ноос жагсаал зохион байгуулна

Хүн амын орлогын албан татварыг шатлалтайгаар нэмсэнийг эсэргүүцэж МҮЭХ-ноос энэ сарын 12-ны өдөр жагсаал зохион байгуулахаар боллоо. Хууль батлагдсантай холбоотойгоор МҮЭХ 2017 оны 3 дугаар сарын 5-аас эсэргүүцэж 5-р сарын 1-нд жагсаж байсан. Улмаар хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр байгуулсан.

Гэвч өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байгаа учраас хөдөлмөрйн маргааны тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ тэдний зүгээс мэдэгдлээ.

Х.Амгаланбаатар: "хэлэлцээрийн тодорхой заалтууд үр дүнд хүрэхгүй байгаа учир МҮЭХ эсэргүүцлийн жагсаал, цуглааныг улс орон даяар зохион байгуулах шийдвэр гаргалаа. Жагсаал хийснээр асуудал дуусахгүй. Бид ард түмнийхээ эрх ашгийг хамгаална. Энэ үйл ажиллагаанд иргэд, дэмжигчид чөлөөтэй оролцож болно гэдгийг хэлмээр байна. Жагсаалд урьдчилсан байдлаар 15 мянга гаруй гишүүн оролцоно. "