2018.01.19

Д.Оюунхорол: Их хурлын гишүүд бүгдээрээ үг, үйлдэлдээ анхааръя

Өнөөдөр /2017.01.19/ УИХ-ын нэгдсэн чуулган 11 цагт эхэллээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

Д. Оюунхорол: Агаар,орчны бохирдлыг бууруулах тал дээр гишүүдийгээ “Амьдралыг тэтгэгч цэвэр агаар” гэсэн санаачлагыг гаргаж бүгд идэвхитэй оролцоё гэж уриалж байна.

УИХ-ын зааланд гадаад дотоодын баялаг бүтээгчдээ шалгая, гаргая гэсэн зүйл ярьмааргүй байна. Их хурлын заалнаас тооцоо судалгаагүй тухайн байгууллагын  үйл ажиллагаанд халдсан мэдээлэл хиймээргүй байна.

Баялаг бүтээж байгаа хүмүүстээ халдсан, айлгасан зүйлийг ярьмааргүй, хариуцлагатай байхыг хүсэж байна.

Ард түмэн биднийг хараад, сонсоод сууж байгаа. Үг, үйлдэлдээ бүгдээрээ анхааръя.