Энх-Амгалан.Б 2018.01.25 | Сайт: Vip76.mn

Газрын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ

Газрын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ

Өнөөдөр /2017.01.25/ Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын барилга байгууламжийг барихад зориулан 3-4 га газар авах хүсэлт гаргасныг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газарт уламжлан улмаар холбогдох байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын хэрэгцээнд зориулан нийт 2 га газар олгохоор шийдвэрлэжээ.

Тогтоолын төслийн АБГББХ-ны анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гаргасан санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцууллаа.

Тус байнгын хороо 2018 оны 01 сарын 22-ны өдөр хуралдаж тогтоолын төслийг хэлэлцжээ. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан зарчмын зөрүүтэй дөрвөн санал гаргасныг томьёолол тус бүрээр нь санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжжээ.

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авж дууссаны дараа саналын зөрүүтэй дөрвөн томъёоллоор санал хураалаа. Хуулийг эцсийн найруулгад бэлдүүлэхээр АБГББХ руу шилжүүллээ.