Занданшатар.Г Нямдорж.Ц хүрэлсүх 2018.01.29 | Сайт: Vip76.mn

Г.Занданшатар: Нэг сайдын машин унаа руу анхаарч дайраад байгааг ойлгохгүй байна

Г.Занданшатар: Нэг сайдын машин унаа руу анхаарч дайраад байгааг ойлгохгүй байна

Засгийн газрын 100 хоногийн тайлан хэвлэлийн бага хурлын үеэр Сэтгүүлч “Засгийн газрын гишүүд үнэтэй машин унаж байна гэж байна. Мэдэгдсэн нь нэг сайд байна. Цаана нь 5 ч сайд жип машин унаж байна гэсэн мэдээлэл байна. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?” хэмээн асуусан юм.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: Засгийн газар үргүй зардлуудыг бууруулсан

Яагаад нэг сайдын машин унаа руу анхаарч дайраад байгааг ойлгохгүй байна. Өмнөх Засгийн газрын үед Сайд нь төдийгүй дэд сайдууд нь бүгд том том машин унадаг, үргүй зардал маш их өссөн байсан. Харин манай Засгийн газар эдгээр үргүй зардлуудыг бууруулсан.

Тухайлбал, шинээр жип машин худалдан авах гэж байсан 3.3 тэрбум төгрөгийн худалдан авалтыг зогсоосон. 15.5 тэрбум төгрөгөөр төрийн өмчийн барилгуудын контор, засварын ажил, шинэ тавилга зэрэгт төлөвлөсөн зардлыг танасан.  Удирдлагын цалинг 30-50 хувь бууруулж 20 орчим тэрбум төгрөгийн хэмнэлтүүд гаргасан.

Онцгой коммисын дарга, Хууль зүйн сайд зэрэг хөдөө орон нутаг их ажилладаг сайд нар туулах чадвар сайтай машин хэрэглэх зайлшгүй шаардлага гардаг. Өмнө нь бүгд том машин унадаг байсан бол өнөөдөр хязгаарлаж байгаа.

Гэхдээ энэ машинууд АСЕМ -д хэрэглэх гэж үнэтэй авсан машинууд. АСЕМ-аас хойш зарагддаг ч үгүй, хэрэглэгддэг ч үгүй гаалийн агуулахад удаан хугацаанд хадгалагдаж байсан машинууд. Өмнөх Засгийн газрын үед эдгээр машинуудыг сайд нарын унаад парк шинэчлэл хийхгүйгээр шилжүүлсэн юм байна лээ.

Ер нь цаашид төрийн машинуудыг хөдөөд, хотод хэрэглэхээр нь цэгцлэж, хотод хэрэглэгдэж байгаа машинуудыг төрийн албаны машин гэсэн таних тэмдэг нээж, дуут дохио хэрэглэх асуудлыг цэгцэлнэ. Бид 500 дуут дохиог хургаасан.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Ц.НяМдорж сайд өөрөө шийдчихнээ 

Ц.Нямдорж сайдыг машинаа зарж, төсөвт мөнгийг нь оруул гэж хэлсэн. Сайд үүнийгээ өөрөө шийднэ гэдэгт итгэлтэй байна. Өөрөө аваад уначихсан ч зүйл биш юм байна лээ л дээ. Сайдаар томилогдох үед нь нэг машин оногддог. Тэр оногдсон машинаа л унаад л явж байгаа юм.

Үүний Ц.Нямдорж сайд өөрөө шийдчихнээ. Үүнд битгий санаа зовоорой гэж хэлье. Цаашид сайд нарынхаа унааг эргэж харъя гэсэн бодол байна. Ийм асуудал гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллана.

Хууль зүйн сайд Ц.Нямдорж: Миний таамаг улам батжиж байгаа 

Нэг зүйлийг хэлье С.Зоригийн хэрэг нууцаас гарах шатандаа орсон. Миний таамаг улам батжиж байгаа гэдгийг энд нэг хэлчмээр байна.

Монголын төр хэн нэгнийг гүтгэж, хэрэг хүлээлгэж болохгүй шүү. Өмнө нь огт хэрэг өмгөөлж үзээгүй, тагнуулд ажиллаж байсан хүнээр хэрэгтэнг өмгөөлсөн байна лээ.

Өнгөрсөн жилээс хойш надад аюулгүй байдлаа хамгаалах ёстой шүү гэдгийг манай яам болон тагнуул гээд олон талаас хэлээд байгаа юм. Аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах вэ гэхээр машин, бас хамгаалалт авах ёстой юм байна лээ. Хамгаалалтыг нь бол зөвшөөрөхгүй харин машиныг нь авсан юмаа.