Д.Цогтбаатар 2018.01.31 | Телевиз: TV5

БНЭУ-ын үндэсний баяр болж өнгөрлөө

БНЭУ-ын үндэсний баяр энэ өдрүүдэд тохиож байна. Тусгаар тогтносон 69 жилийн ойгоо Энэтхэгчүүд өргөн нижгир тэмдэглэлээ. 

Энэ баярыг 2 тэрбум гаран Энэтхэгчүүдээс гадна дэлхий дахинд тахан суурьшсан 30 орчим сая Энэтхэгчүүд тэмдэглэн өнгөрүүлж байна. Он цагийн хуудсыг эргэн сөхвөл 1950 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Энэтхэг улс анхны Үндсэн хуулиа баталж, энэ хуулиараа Бүгд найрамдах улсаа тунхаглаж байсан түүхтэй. БНЭУ-аас манай улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын яамнаас үндэсний баяраа тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: Бид газрын тостой. Тэр газрын тосоо боловсруулдаг байх ёстой. Тэр үүднээс ТЭЗҮ хийж, бүх зүйлээ тохироод төсөл хэрэгжүүлнэ. Үүний хажуугаар БНЭУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа өрнүүлэхдээ мэдээллийн технологийн чиглэлээр анхаарлаа хандуулах шаардлагатай.