Ж.Бат-Эрдэнэ 2018.02.01 | Өглөөний сонин

Монгол-Хятадын ЗАМ ТЭЭВРИЙН салбарын хамтын ажиллагаа ШИНЭ ШАТАНД гарлаа

Монгол-Хятадын ЗАМ ТЭЭВРИЙН салбарын хамтын ажиллагаа ШИНЭ ШАТАНД гарлаа

БНХАУ-ын Тээврийн сайд Ли Сяопөний урилгаар Замтээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал эхэллээ

БНХАУ-тай замтээврийн салбарт иж бүрэн түншлэлхамтын ажиллагаатай явдаг манай улсын хувьд салбарын олон тулгамдсан асуудлыг шийдэхМонгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийх албан айлчлалын бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийгдэж байгаагаараа онцлог юм.

Айлчлалын эхний өдөр Зам тээврийн хөгжлийн сайд тэргүүтэй төлөөлөгчдийг БНХАУ-ын Тээврийн сайд Ли Сяопөн хүлээн авч уулзанхоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замагаарын тээвэравто тээвэрдалайн тээврийн салбар дахь өргөн хүрээтэй хамтын ажиллагааны асуудлуудаар албан ёсны хэлэлцээ хийсэн байна.

БНХАУ-ын Тээврийн сайд Ли Сяопөн уулзалтын эхэнд, 2014 онд Монгол Улсад БНХАУ-ын дарга Ши Жиньпиний хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”- ын хүрээнд хоёр улсын хооронд бүх салбарт харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж, тэр дундаа зам тээврийн салбарт улам эрчимжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ

Талууд Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөрБНХАУын “Бүс ба зам” санаачилгын үзэл санаа нийцэж байгааг онцлоод хоёр санаачилгыг уялдуулсан хамтын ажиллагааны хөтөлбөр байгуулахын чухлыг тэмдэглэлээ.

Монгол УлсБНХАУ-ын хооронд авто тээвэрлэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан 2011 оны авто тээврийн хэлэлцээр болон түүнийг хэрэгжүүлэх тээврийн яамд хоорондын протоколд нэмэлт өөрчлөлт оруулахшинэчлэх асуудлыг хоёр талын ажлын хэсгийн хүрээнд хэлэлцэжэнэ онд болох өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр гарын үсэг зурахаар тохиролцлоо.

2016 онд байгуулсан Монгол УлсОХУБНХАУ-ын хооронд байгуулсан “Азийн авто замын сүлжээгээр тээвэрлэлт гүйцэтгэх тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд гурван улсын хамтарсан хорооны хурлыг 2018 оны эхний хагаст Бээжин хотод зохион байгуулахаар болов.

Мөн Монгол Улсын уул уурхайн экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийн хөгжлийг дэмжих хүрээнд Таватолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдэх чиглэлд хамтран ажиллах асуудлыг энэ үеэр хэлэлцжээ.

Түүнчлэн хоёр тал Гашуун Сухайт Ганцмод боомтын төмөр замын холболтын цэгийг тохиролцох чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ хоёр улсын эдийн засгийг дэмжих хүрээнд Таван толгой Гашуун Сухайт чиглэлийн төмөр зам барихавто замыг шинэчлэх асуудалд Монгол Улсын Засгийн газар онцгой ач холбогдол өгч байгааг тэмдэглэж байлаа

Тэрбээр цаашид нүүрс тээвэрлэх авто замыг шинэчлэн сайжруулахГашуун Сухайт-Ганцмод боомтоор хил нэвтрэхэд тээврийн хэрэгслийн дарааллыг багасгахучирч буй хүндрэлүүдийг арилгах талаар БНХАУ-ын Тээврийн яамны зүгээс анхаарал хандуулжтээвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд шуурхай арга хэмжээ авахыг хүслээЛи Сяопөн сайдын зүгээс асуудлыг судалж ойрын хугацаанд арга хэмжээ авахаа мэдэгдэв.

БНХАУ-ын Тээврийн яамны зүгээс Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Хятад Европын чиглэлд дамжин өнгөрөх тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.

2017 онд Монгол Улсаар дамжин өнгөрөх Чиглэлийн галт тэрэгний тээвэрлэлт гурав дахин өссөнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх, Эрээн боомтын нэвтрэх чадварыг саижруулах чиглэлд "арга хэмжээ авч ажиллахаа илэрхийллээ. Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, тээвэрлэлтийн зардлыг бууруулах, Замын-Үүд- Эрээн боомтын ачааллыг багасгах зорилтын хүрээнд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх, Монгол Хятадын хилийн төмөр замын Ханги-Мандал боомтыг нээх, холболтын цэгийг тохиролцох асуудлуудыг хөндөн тавилаа. Хятадын талаас энэ төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд хоёр талын холбогдох байгууллагын хүрээнд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тогтсон байна.

“МонголОросХятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”ийн хүрээнд төмөр замын ТөвХойдЗүүн коридорАзийн авто замын сүлжээний АНЗ замын хэсэг болох Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн авто замыг шинэчлэх төслийг БНХАУын хөрөнгө оруулалтыг татажхамтран ажиллах асуудлаар санал солилцов.

Харин агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Хятадын хооронд агаарын шинэ хаалга нээх асуудлаар тохиролцоонд хүрч 2018 оны хоёрдугаар хагаст нээхээр шийдвэрлэжээ.

Монгол Хятад хоёр улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлэхМонгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК болон БНХАУ-ын төрийн өмчит “Эйр Чайна” компанийн хооронд аяллын дугаар хуваан эзэмших саналыг дэмжин хуваан эзэмших саналыг дэмжин холбогдох арга хэмжээ авахыг хүсэв.

Мөн монголын агаарын тээвэрлэгч “Хүннү Эйр” ХХК-ийн Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлд үйлдэж буй нислэгийг сунган Улаанбаатар-Улаан-Үд-Манжуур- Улаан-Үд-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэхэд шаардлагатай зөвшөөрлийг олгож дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.

Мөн Үндэсний тээвэрлэгч “МИАТТӨХК 2018 оны өвлийн улирлаас эхлэн БНХАУ-ын ЧэндүГуанжоу чиглэлд нислэг үйлдэж эхлэхээр төлөвлөж байгааг дуулгаад энэ нь хоёр улсын аялал жуулчлалхөрөнгө оруулалтбизнесийн салбарыг өргөжүүлэх чиглэлд томоохон алхам болно гэж үзэж буйгаа Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ онцолсон юм.

Мөн сайд нарын уулзалтын үеэр Монгол Улсын далайн захиргааБНХАУ-ын Далайн захиргааны хооронд туршлага солилцохболовсон хүчин бэлтгэх болон бусад чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож санамж бичигт гарын үсэг зурлааИнгэснээр манай хоёр улс тээврийн бүх салбарт хамтын ажиллагаатай болж байгаа төдийгүй цаашид далайн тээврийн салбарт идэвхтэй хамтран ажиллахаар болж байна.

БНХАУ-ын Тээврийн яамны зүгээс Олон улсын далайн байгууллагын А категорийн сонгуульд БНХАУ-ыг дэмжсэн явдалд Монголын талд талархалаа илэрхийлж дээрх саналхүсэлтүүдийг бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг Монгол улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийхээр төлөвлөж буй айлчлалын үеэр эцэслэн гарын үсэг зурахаар тохиролцов.