Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
2018.02.02

Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Монгол ардын намыг үүсгэн байгуулагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Албаны хүмүүс иргэдийн хамт жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Түүхт ойн баярын хүрээнд МУ-ын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, Монгол Улсын их хурлын дарга М.Энхболд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболд, НИТХ-ын дарга С.Амарсайхан болон холбогдох албаны хүмүүс иргэдийн хамт жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ