2018.02.09

Я.Содбаатар: Хилээр орж, гарч байгаа иргэдийг хяналтандаа байлгаж чадаж байна уу?

Өнөөдөр /2018.02.09/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар Хилээр орж, гарч байгаа иргэдийг хяналтандаа байлгаж чадаж байна уу? Хойд Солонгосын хэдэн иргэн ажиллаж байна вэ? гэсэн асуултанд хариулт авлаа.

Цагаач иргэдийн тоо хуульд заасан хэмжээнээсээ 8 дахин бага буюу 1900 гаруй иргэн байгаа. Хяналттай авч явж байгаа. Монгол дахь Хятад иргэдийн тоо ямар байна. Жуулчны визээр орж ирээд ажил хийж байгаа хүмүүс байдаг. Нэг улсын иргэдийн тоо квотоор тогтоогдсон байдаг уу?

Ард иргэдэд зөв мэдээлэл хэрэгтэй байна. Хил орчмын аймаг сумдуудад Хятадууд ороод ирчихсэн, мал маллаж, айлд ороод хүргэн орчихсон байна гэх юм. Монголын төр хил хязгаараа алдчихсан юм шиг мэдээлэл их байна. Төрийн байгууллагууд гадаадын иргэдийг хяналтандаа байлгаж байгаа гэж бодож байна. Энэ талаар мэдээлэл өгөөч.

Хойд Солонгосын ажиллах хүчний асуудал яаж шийдэгдэж байгаа вэ? Манайд хэдэн хойд Солонгосын иргэн ажиллаж байна вэ?

Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн хариуллаа

Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль байдаг. Энэ хуулиар зохицуулагддаг. Гэхдээ Засгийн газар ямар салбарт ямар хэмжээний харьцаатай гадаадын ажиллах хүч авах квотыг жил бүр тогтоодог. Жуулчны визээр орж ирээд хөдөлмөр эрхэлдэг ажил үндсэндээ зогссон. Торгуулийн хэмжээ өндөр болсон. Зөрчлийн хуулиар 30 хоногоос дээш хугацаагаар орж ирсэн гадаадын иргэн 7 хоногт бүртгүүлэх хэрэгтэй. Бүртгүүлээгүй бол урьж ирсэн хувь хүн, байгууллагыг 2 сая 500 мянган төгрөгөөр тогодог болсон.

Бүртгэлийн систем сайжирсан. Хилээр орж, гарч байгаа иргэдийн бүртгэл өдөр судартайгаа хяналтад байгаа.

Хойд Солонгосын 798 иргэн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэйгөөр хөдөлмөр эрхэлж байна.