Өнөөдөр /2018.02.09/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр цаашдаа цагаач иргэдийн тоо 8 дахин бага бид сайн ажиллаж байна гээд суух уу? Эсвэл өөр бодлогоор ажиллах уу? гэж тодрууллаа. Мөн гадаадын иргэдийн эрх ашгийг хамгаалах тал дээр анхаарах хэрэгтэйг сануулсан юм. Монголчууд гадаадад их зорчиж, цагаачилдаг. Гэхдээ гадаадаас манайд ажиллаж байгаа иргэдтэй хатуу ханддаг. Жишээ нь Вьетнамаас орж ирсэн засварчдын асуудал байна. Хэвлэл мэдээллээр янз бүрийн мэдээлэл гардаг, мөнгө татдаг ийм асуудал байна. Харин Вьетнамд манайхан ажилладаг. Ихэвчлэн эмэгтэйчүүд байдаг. Вьетнамын засгийн монгол улсаас олон хүмүүсийг сургах хүсэлтэй байгаа. Гадаадын иргэдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг байгуулна гэж байсан. Энэ асуудал юу болж байна. Өндөр хөгжилтэй орнуудад цагаачид баялаг бүтээдэг. Манай улс ямар бодлого баримталж ажиллах вэ? Бидэнд чадахгүй зүйл их байна. Эмнэлэг эрүүл мэндийн салбарт чадвартай хүмүүс ирж ажиллахад дэмжих хэрэгтэй гэж боддог. Боловсролын салбарт чанартай мэргэжилтэн шаардлагатай байна. Хөдөө аж ахуй эрчимжүүлэх, сайжруулах хэрэгтэй. Цаашдаа цагаач иргэдийн тоо 8 дахин бага бид сайн ажиллаж байна гээд суугаад байх юм уу? Өндөр албан тушаалтай хүмүүс гадаадад айлчлаад ирэхээрээ гадаадад ажиллах хүчний квотыг нэмсэн гэдэг. Энэ бол төрийн бодлого биш гэж боддог. Монголчууд эх орондоо элэг бүтэн амьдрах хэрэгтэй ш дээ. Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн хариуллаа Монгол улсад удаан хугацаагаар оршин сууж байгаа 377 Вьетнам иргэн байна. 230 нь хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй,82 нь хөрөнгө оруулсан, 32 иргэн МУ-ын иргэнтэй гэр бүл болсон иргэд байна. Гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч авах хуулиар гадаадад ажиллах хүмүүсийн квот шийдэгддэг.
Өнөөдөр /2018.02.09/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн А.Сүхбат Манайд байгаа цагаач иргэдийн тоо маш тодорхой байна. Харин Монгол улсын хэдэн иргэн ямар ямар улсад цагаачилж байна вэ? Тоо судалгаа байна уу? Жишээ нь Солонгос улсад 46 мянган иргэн ажиллаж амьдардаг. Энэ иргэдийн 10 мянган иргэн ажилгүй байгаа. Энэ Монголчуудын хэдэн хувийг Солонгос улсад цагаачилж байгаа Монголчууд гэж үзэж байгаа вэ? Энэ тал дээр ямар бодлого баримталж, хяналт тавьдаг вэ? Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн хариуллаа Гадаадад Монгол улсын иргэн цагаачлах, зорчих тухай хууль байдаг. Энэ хуулиар тодорхой асуудлууд зохицуулагддаг. Гэхдээ олон жил болж байгаа энэ хуулинд өөрчлөх зүйл бий. Хууль зүйн дотоод хэргийн яаман дээр ажлын хэсэг гараад хуулийг боловсронгуй болгохоор ажиллаж байгаа. Гадаадад цагаачилж байгаа Монголчуудын тоог Гадаадын иргэн харьяатын газар гаргадаггүй. Гадаад хэргийн яам гаргадаг. Гэхдээ манайхан олноороо ажиллаж амьдарч байгаа Солонгос, АНУ, Герман зэрэг улсын цагаачлалын байгууллагатай хамтарч ажиллах санамж бичиг байдаг. Солонгос улсад манайхны олонх нь ажиллаж байна. Цагаачилж байгаа иргэн бараг байхгүй. Харин 3000 гаруй иргэн Солонгосын иргэнтэй гэр бүл болоод амьдарч байгаа иргэд байдаг.
Өнөөдөр /2018.02.09/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Я.Содбаатар Хилээр орж, гарч байгаа иргэдийг хяналтандаа байлгаж чадаж байна уу? Хойд Солонгосын хэдэн иргэн ажиллаж байна вэ? гэсэн асуултанд хариулт авлаа. Цагаач иргэдийн тоо хуульд заасан хэмжээнээсээ 8 дахин бага буюу 1900 гаруй иргэн байгаа. Хяналттай авч явж байгаа. Монгол дахь Хятад иргэдийн тоо ямар байна. Жуулчны визээр орж ирээд ажил хийж байгаа хүмүүс байдаг. Нэг улсын иргэдийн тоо квотоор тогтоогдсон байдаг уу? Ард иргэдэд зөв мэдээлэл хэрэгтэй байна. Хил орчмын аймаг сумдуудад Хятадууд ороод ирчихсэн, мал маллаж, айлд ороод хүргэн орчихсон байна гэх юм. Монголын төр хил хязгаараа алдчихсан юм шиг мэдээлэл их байна. Төрийн байгууллагууд гадаадын иргэдийг хяналтандаа байлгаж байгаа гэж бодож байна. Энэ талаар мэдээлэл өгөөч. Хойд Солонгосын ажиллах хүчний асуудал яаж шийдэгдэж байгаа вэ? Манайд хэдэн хойд Солонгосын иргэн ажиллаж байна вэ? Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн хариуллаа Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль байдаг. Энэ хуулиар зохицуулагддаг. Гэхдээ Засгийн газар ямар салбарт ямар хэмжээний харьцаатай гадаадын ажиллах хүч авах квотыг жил бүр тогтоодог. Жуулчны визээр орж ирээд хөдөлмөр эрхэлдэг ажил үндсэндээ зогссон. Торгуулийн хэмжээ өндөр болсон. Зөрчлийн хуулиар 30 хоногоос дээш хугацаагаар орж ирсэн гадаадын иргэн 7 хоногт бүртгүүлэх хэрэгтэй. Бүртгүүлээгүй бол урьж ирсэн хувь хүн, байгууллагыг 2 сая 500 мянган төгрөгөөр тогодог болсон. Бүртгэлийн систем сайжирсан. Хилээр орж, гарч байгаа иргэдийн бүртгэл өдөр судартайгаа хяналтад байгаа. Хойд Солонгосын 798 иргэн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэйгөөр хөдөлмөр эрхэлж байна.
Өнөөдөр УИХ-ын 2017 оны намрын чуулган хаалтаа хийнэ. Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэлэлцэх асуудалтай холбоотой санал хэллээ. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ МУ-ын Засгийн газар энэ жилийг хариуцлагын жил болгож байна. Хариуцлага үг биш үйлдэл байх ёстой. Монгол улсын эрдэнэсийн сан гэж хэж болох Уул уурхайн салбар цоорхой сав шиг байна. Хаврын чуулган эхлэхэд УИХ-аас ажлын хэсэг гаргаад замбараагүй байгаа лиценз, журмаа нэгтгэж үзэх шаардлага байна. Нэг жишээ хэлэхэд Бэрхийн уулын үйлдвэр 1954 онд байгуулагдсан, Монголын ууган уурхайн нэг, хайлуур жоншны үйлдвэр. Энэ уурхайг “Галт шувуу” нэртэй компани гадаадын иргэн худалдаж аваад 10 гаруй жил болж байна. Үйл ажиллагаа явуулдаггүй. Үнэ хүргэж зарах сонирхолтой. Бэрхэд 3-4 мянган хүн амьдардаг. Энэ суурьшлын бүс өдрөөс өдөрт хүмүүс нь нүүгээд хүнд байдалд орж байна. Иймэрхүү байдлаар хөрөнгө оруулалт, сан нэрээр гадны хүмүүс лиценз авчихсан байна. Энэ асуудлыг аудит хийж цэгцлэх хэрэгтэй. Айлаас эрэхээр, авдраа уудал гэсэн үг байдаг. Манай улс боломжоо ашиглахгүй гаднаас зээл авна гэдэг ийм хандлагатай болжээ. Том болон жижиг төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарах хэрэгтэй байна гэсэн саналтай байна