Содбаатар.Я 2018.02.09 | Сайт: Vip76.mn

Я.Содбаатар: Бүх лицензийг сонгон шалгаруулалтаар олгож болохгүй

https://www.youtube.com/watch?v=xRjdfZAgKrw

Өнөөдөр /2018.02.09/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, Б.Дэлгэрсайхан, Г.Тэмүүлэн нараас  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан "Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" УИХ-ын 2017 оны 69 дүгээр тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонслоо

УИХ-ын гишүүн Я.Содбаатар

Лицензийн наймаа шилжих хөдөлгөөн дээр татвар тавьж байгаа, далд наймааг ил болгож байгаа нь зөв. Гэхдээ геологи, уул уурхайн салбарын гол хууль болох Ашигт малтмалын тухай хуулийн цөмийг өөрчилчихсөн юм. Ялангуяа тусгай зөвшөөрөл тал дээр нь.  Зөвхөн төсөв бүрдүүлэх, уул уурхайн салбарыг мөнгө гэж харчихсан учраас хөрөнгө оруулалтыг үргээсэн, багасгасан талдаа орчихсон.Сангийн яам энэ тал дээр анхаарах хэрэгтэй.

Бүх лицензийг сонгон шалгаруулалтаар олгодог болчихсон. Эрдэнэс нь тодорхой газар дээр сонгон шалгаруулалтаар лиценз олгож болно. Эрдэнэс тодорхойгүй газрыг өргөдөл авч шийддэг ОУ-ын шийдлээ дагах хэрэгтэй.

Тодорхой бус зүйл дээр хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Ирэх 3 сараас хөрөнгө оруулалтын хурлууд болно. Энэ асуудал шүүмжлэгдэнэ.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

Эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд энэ хууль гарсан. Цоорхой гарахаар алдаа гардаг, бид хохирол амсдаг. Үүн дээр эргэж буцах шаардлага байхгүй. Сайн тайлбарлаад явбал хөрөнгө оруулагчид ойлгоно.