Гар бөмбөгийн тэмцээний төрөлд нэгдүгээр байр эзэллээ
2018.03.12

Гар бөмбөгийн тэмцээний төрөлд нэгдүгээр байр эзэллээ

Зэвсэгт хүчний жанжин штабаас Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсны 97 жилийн ойг угтан Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын  удирдах бүрэлдэхүүний дунд нөхөрсөг спортын тэмцээнийг ”Алдар” спорт хороонд зохион байгууллаа.

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагын нэгдмэл үйл ажиллагааг бэхжүүлэх, бие бялдрын бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор зохион байгуулсан уг тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газрын удирдах бүрэлдэхүүн билльярд, гар бөмбөг, буудлагын тэмцээнд оролцож хурд, хүчээ сорьсон юм.

Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагын баг гар бөмбөгийн тэмцээнд нэгдүгээр байр, буудлагын тэмцээнд тавдугаар байр, билльярдын тэмцээнд наймдугаар байр тус тус эзэлж, нийлбэр дүнгээр  дөрөвдүгээр байрт шалгарлаа.

Нөхөрсөг тэмцээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, дотоодын болон агаарын цэргээс нийт 100 гаруй удирдах бүрэлдэхүүн оролцлоо