Н.Учрал 2018.03.13 | Телевиз: Рояаль телевиз

"Багш хөгжлийн академи - 2018" зохион байгууллаа

 Монголын Залуу Багш Нарын Холбоо /Yes Mongolia/-ноос  'Багшийн хөгжлийн академи- 2018' залуу багш нарын уулзалтыг энэ амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд нийслэлийн 9 дүүргийн 220 орчим залуу багш нар оролцсон байна. УИХ-ын Н.Учрал арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ: "Багшийн хөгжил гэдэг бол монгол Улсын ирээдүйн хөгжлийн асуудал гэсэн үг. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд багшийн хөгжлийг дэмжих замаар ирээдүйн оюун санааны манлайлагчдыг бэлдэж байна" гэсэн байна.