2018.03.28

Хууль бусаар хөрөнгөжсөн шүүгч нарыг шалгуулахаар ерөнхий прокурорт хандлаа

Сардаа гурван сая төгрөгийн цалинтай шүүгч нарын олонх нь тэрбум давсан өртөг бүхий байранд амьдардаг гэдгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар онцолсон байна. Нэг сая долларын хадгаламжтай шүүгчдыг  Улсын ерөнхий прокурорт хандан шалгуулах хүсэлтээ тэрээр өчигдөр гаргажээ. Мөн 10 нас хүрээд байгаа хүүхдийнхээ данс руу 500 сая төгрөг шилжүүлсэн үгүйг мөн шалгуулахаар болcон байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:  Бага насны хүүхдийн нэр, дансыг ил гаргаж болохгүй учир битүүмжлээд улсын ерөнхий прокурорт хүргэнэ. Үүнийг Улсын ерөнхий прокурор албаны шугамаар шалгах үүрэгтэй.

 Л.Оюун-Эрдэнэ: Хууль хяналтын байгууллага Монгол улсын баялагыг завшиж байгаа төрийн өндөр албан тушаалтнуудыг Солонгосын прокурор шиг шалгах хэрэгтэй. Тэгэхийн бол ард түмэн та бүхэнд итгэнэ.  Мөн жинхэнэ утгаараа үндсэн хуулийн шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх засаглал хэрэгжинэ.

Мөн Х.Нямбаатар гишүүн  2010-2012 оны хооронд ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас хүчингүй болгосон лицензийг дахин сэргээх шийдвэр гаргасан 22 шүүгч, тэдэнтэй хамааралтай этгээдүүдийн хөрөнгийн хөдөлгөөнийг шалгах шаардлагыг тавьж байна.