ЭСРЭГ БАЙР СУУРЬ

Агаарын тээвэрт либералчлах цаг БОЛООГҮЙ

2018.04.05
Сайт: Vip76.mn
Дугаар : 51693
Агаарын тээвэрт либералчлах цаг БОЛООГҮЙ

Харин УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан  либералчилал нэрийн дор үндэсний агаарын тээвэрлэгчээ дампууруулах магадлалтай хэмээн мэдэгдээд буй. 

ТИЙЗНИЙ ҮНЭ

МИАТ-ын үнийг буулгахын тулд чөлөөт өрсөлдөөнд оруулах гадны компанид нислэг хуваах тухай, МИАТ болохгүй байгаа гэж.., сүүлийн 5 жил Европ чиглэлд зорчигч эргэлт 120.000-130.000 мянга байгаа, ерөөсөө нэмэгдэх хандлага ажиглагдахгүй байгаа гэхдээ либералчилна, том жижиг, гадна дотных нь хамаагүй тэгш өрсөлдөөнийг бий болгоно гэж, шатахууны үнэ өндөр талаар ярихаар өргөн нарийн цариг ярьдаг, төрийн яам бодлого гаргадаг бусад нь дагах ёстой гээд зогсож  байгаа яамны түшмэдийг ойлгохгүй байгаа. Либералчилал ярихын өмнө тэр дэлхийн зах зээлийн үнээс 20-25% өндөр үнээр литр шатахууныг нь 1100 ам доллараар шахдаг компаниудаа болиул!


АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

Аялал жуулчлалын өсөлтийг хангах тухай яригддаг, тэгвэл зорчигч эргэлтийг нэмэх гэж байгаа бол эхлээд дэд бүтэцээ хий. Бид гадныханд ямар аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн санал болгохын?, тэр бүтээгдэхүүнийг авахын тулд яагаад Монголд ирэх ёстой юм?,  Орон нутагт зорчих тав тухтай тээврийн хэрэгсэл, тэдний хүссэн хоол хүнс, ядаж бие засах орчин үеийн жорлон хэд байна? Групп жуулчид нэгэн зэрэг олон чиглэлд авах бэлтгэл бүрэн хангагдсан уу? Бид бэлэн юм уу? ….. Улаанбаатарт авчраад асгачихаар мөнгө орж ирнэ гэж бодвол өрөөсгөл ойлголт. Улсын баяр наадам, зуны 3 сард л зорчигч нэмэгддэг гэхдээ нэг урсгалдаа, наадмын үеэр явах талд нь зорчигч бага, ирэх талд нь их. Наадмын дараа эсрэгээрээ байх жишээтэй. Үүнд зөв зохицуулалт л хийгээч дээ.

 


 САЛБАРЫН ӨРСӨЛДӨӨН

Одоо агаарын тээврийн либералчлалыг МИАТ буюу үндэсний агаарын тээвэрлэгчийн нисч буй хэдхэн олон улсын чиглэлд хийх тухай яригдаж байх шиг байна. Зүйрлэхэд МИАТ Ази, Европын хэдхэн улсад нисээд түүгээрээ талхаа олж иддэг. Тэр талхных нь тоо, хэмжээ өөрчлөгдөөгүй. Хоёр хувааж иддэг байсан талхаа айлын ТОМ хүүхдүүдтэй хорь хувааж идэх тухай л асуудал. Хэн нь түрүүлж турж үхэх вэ бодоод үз.!!

 

  


 

“МИАТ”

Энэ салбарт ажиллаж байгаа бэлтгэгдсэн үндэсний боловсон хүчнүүд чинь бид хасах 55 тэрбум байсан компанийг нэмэх 55 тэрбум болголоо, гадаадад урилгаар ажиллаж байна, олон улсын авиа компаниудын 55 дахь онгоцыг дотооддоо засварлаж хүлээлгэн өглөө, урсгалаа нэмж байна, үр ашгаа нэмэгдүүлж байна, үндэсний тээвэрлэгчийнхээ үүргийг сайн биелүүлж байна, удахгүй 7 шинэ онгоц авна гэж ирээд л ярихын байна шүү дээ … Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэж үг байдаг юм шүү. Энэ хамт олонд урам өгч, төрийн зөв бодлогоор дэмжих ёстой.

 

 


 

 ХӨШИГТИЙН ХӨНДИЙ

Хөшигтийн хөндий анх 250 сая долларын өртгөөр барих шилжүүлэх концессын нөхцөлөөр босох тухай яригдаж байсан санагдаж байна. Одоо 500 сая болсон, хөнгөлөлттэй зээл болсон, дээр нь менежментийнх нь 51% -ийг Япон тал, 49%-ийг Монгол тал авах тухай яригдаж байна. Хэзээ хэний хийсэн бодлогыг бид дэмжээд, сэвээд байнаа. Бид чинь одоо өөрийнхөө нисэх буудлаараа хэдэн хүн бүртгэж, шалгаж оруулж гаргаад, үйлчилгээ үзүүлээд, ачаа барааг нь ачиж буулгаад, баригдсан объектоо харж хандаад явж чадахгүй болтлоо дорд орчихсон улс уу?... Өр бас дахин өр л хийх гээд байдаг, дээр нь гадны зөвлөхүүдийн, мэргэжилтнүүдийн өндөр  цалинг бас бид төлөх үү?

Агаарын тээвэрт либералчлах цаг БОЛСОН

2018.04.10
Сайт: Vip76.mn
Дугаар : 51692
Агаарын тээвэрт либералчлах цаг БОЛСОН

Монгол Улсын хувьд эдийн засаг, аялал жуулчлалын хувьд өндөр ач холбогдолтой энэ салбарт шинэчлэл хийж, либералчлах шаардлагатай гэсэн байр сууриа салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ илэрхийлсэн.

ТИЙЗНИЙ ҮНЭ

Гол нь энэ салбарт өрсөлдөөнийг л бий болгоно. Манайд хямдхан нислэгүүд орж ирэх бололцоотой. Өрсөлдөөн бий болохоор тийзний үнэ буурна. “МИАТ”-ийг өрсөлдөгчгүй байлгах нь чухал уу, эсвэлөрсөлдөөн бий болгож тийзний үнийг бууруулах нь хэрэгтэй юу? Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд нисэхийн салбарт либералчлал хийснээр тийзний үнэ 20 орчим хувиар буурна гэсэн тооцоо гарсан байгаа. Үүний үр дүнд иргэд баталгаат аюулгүй, хямд иргэний нисэхийн үйлчилгээ авах боломж бүрдэнэ. Иргэний нисэхийн салбар хөгжихөд саад болж байгаа зүйл нь шатахууны асуудал. Одоогоор хоёр компани шатахуун нийлүүлж байна.


АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

Саяхан манайд болсон эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон аялал жуулчлалын салбарынхан либералчлалыг хоёр гараа өргөөд дэмжиж байна лээ. Нэг сая жуулчин орж ирж нэг хүн 1000 ам.доллар үлдээнэ гэж тооцоход Монголд наад зах нь нэг тэрбум ам.долларын ашиг орлого орж ирнэ гэсэн тооцоолол гарсан байна. Гэтэл “МИАТ” жилдээ 50-хан тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна. Өнөөдөр агаарын тээвэрт либералчлал хийх гээд байгаагийн цаана улс орны өөрийн эрх ашиг, ард түмний эрх ашиг нэгдүгээрт яригдана. Аялал жуулчлал хөгжихөд гэртээ сууж буй нэг хөгшин  ганц дээл зарж орлого олог. Нэг рестораны эзэн жуулчдад нэг таваг хоол зараг. Эх орондоо шингэх үр өгөөж ингэж нэмэгдэнэ. Ямартаа ч манай аялал жуулчлалынхандтийзний үнэ буурах аваас жуулчдыг хангалттай авчирч чадна гэдгээ хэлж байна. Иргэд ч гэсэн хямд үнэтэйгээр гадагшаа явах эрхтэй байг.


САЛБАРЫН ӨРСӨЛДӨӨН

“МИАТ” манай улсын үндэсний ганцхан компани биш шүү дээ. “Хүннү эйр”, “Аэр Монгол” гэх мэт үндэсний хувийн компаниуд бий. Дотооддоо өрсөлдөөнийг шударгаар оруулж ирье. Гаднаас санал тавьж байгааг нь бодолготойгоор уяж бас дэмжиж өгье. Гадаад урсгал аль болох чөлөөтэй байх ёстой. Үүний тулд гадаад, дотооддоо ч үүд хаалгаа нээж өгцгөөе.Алийн болгон “МИАТ” гэдэг компанийн оршин тогтнох тухай санаа зовнисоор салбарыг өрсөлдөөнгүй, үнэ өндөртэй байлгаж явах ёстой гэж. Төрөөс иргэний агаарын тээвэрт баримтлах 2020 он гэсэн бичиг баримтад Сөүл, Бээжин рүү ганцхан тээвэрлэгч ниснэ гээд тусгачихсан байгаа. МИАТ-ийг ганцхан явуулах энэ шийдвэр монопольчлол мөн биз дээ. Би үнийг болиулна. Хоёрдогч, гуравдагч тээвэрлэгч орж ирэх ёстой.


“МИАТ”

Үндэсний “МИАТ” гэдэг компанитай байх ёстой юу гэвэл байх ёстой. Энэ компанид өөрчлөлт хийх, менежментийг сайжруулах зах зээлийн тогтолцоонд оруулахыг зорьж байна. Өнөөдөр “МИАТ”-ийн төлөөлөгч гэж Берлин, Сөүлд 7-8 хүн ажиллаж байх жишээтэй. Наад зах нь ийм олон хүн тэнд ажиллах шаардлагагүй. Бас л хэн нэгний шахаас, түлхээсүүд тэнд байгаа шүү дээ. “МИАТ” саяхан түрээсийн гэрээ хийхдээ алдаа гаргаснаас болж гаднынханд гурван сая ам.доллар алдсан нь үнэн. Энэ бол буруу гэрээ хийсэн л асуудал. Онгоцоо буцаасан тохиолдолд хэрхэх вэ гэх мэт нөхцөл байдлаа хамгаалсан заалтыг гэрээндээ дутуу тусгасны хар гай. Энэ мэт алдаа цөөнгүй гарч ирсэн. “МИАТ-ийн шатахуун нийлүүлэлт дээр гэхэд тендерийн шугамаар өрсөлдөөнийг бий болгож, шатахууны үнийг тодорхой хэмжээгээр буулгах ёстой. Одоогийн байдлаар “Сод Монгол” ХХК литр тутмыг 1100 ам.долларын өртгөөр нийлүүлж байна.


ХӨШИГТИЙН ХӨНДИЙ

Шинэ нисэх буудлыг энэ оны арван нэгдүгээр сарын 8-ны өдөр ашиглалтад өгнө гэж тооцож байгаа. Шинэ нисэх буудлын менежментийг концессын гэрээний дагуу менежментийг манай улс Японы талтай хамтарч авч явна. Японы тал 51 хувь, Монголын тал 49 хувийг эзэмшинэ. Одоо Японы талаас гаргасан байгаа 500 гаруй сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг 30 жилийн хугацаанд төлсөн байхуйц үр ашигтай ажилласан байх гэсэн гол болзлыг тавьж байгаа Одоогийн тооцооллоор шинэ нисэх буудал дээр хураамж багахан хэмжээгээр нэмэгдэх төлөвтэй байгаа. Хуучин нисэх буудлыг манайхан дотооддоо нисэх буудлаар ашиглах эсвэл сургалтын төв байдлаар ашиглах тухай ярьж байна. Гэхдээ ямар байдлаар ашиглах вэ гэдэг дээр судалгаа хийгдэж оновчтойг нь сонгоно.


16ХҮНДЭМЖИВ
Дэмжих
6ХҮНДЭМЖИВ
Дэмжих