Б.Саранчимэг 2018.04.17 | Сайт: Vip76.mn

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ажлын хэсгийг ахална

Өнөөдөр УИХ-ын БОАЖБХ-ны хуралдаанаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг  байгууллаа.

Гишүүд хэлэлцээд УИХ-ын гишүүн Б.Саранчимэгээр ажлын хэсгийг ахлуулахаар болсон юм. 

Тус хуулийн төслийг өнгөрсөн хоёр дугаар сард Засгийн газар өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг дэмжээд байгаа юм. 

Хуулийг хэрэгжүүлснээр улсын хэмжээнд ус бохирдуулсны төлбөрөөс 1 тэрбум, нөхөн төлбөрөөс 2.8 тэрбум, нийт 3.9 тэрбум төгрөг төвлөрөх тооцоо гарч байгаа. Төвлөрсөн төлбөрийн орлогыг усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт-шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулж, орлогын 50-иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулахаар төсөлд Засгийн газар тусгаад байгаа.  

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn