УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2022.04.13/ боллоо. Хурлаар "Ус бохирдуулсны төлбөрийн тухай" хуулийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонслоо. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: "Ус бохирдуулсны төлбөрийн тухай" хуулийг эргэж харах цаг нь болсон. Ард иргэд хэрэглэж байгаа усаа мөнгөөр авдаг. Томоохон уул уурхайн компаниуд ус ашигласны, бохирдуулсны төлбөрөөс чөлөөлөгдөж байгаа нь зөрчил. Гэтэл говьд усны төлөөх дайн болж байна. Усны төлбөрийг нэмэх нь зөв гэж үзэж байна. 2020 онд усны тооллогоор 110 гаруй гол горхи, 380 гаруй булаг шанд, 80 гаруй тойром, 5 рашаан устсан гэх мэдээлэл байсан. Эдгээрийг сэргээхэд Усны агентлаг, БОАЖЯ юу хийсэн бэ? Саарал усыг ашиглах, ус дахин боловсруулна гэж байгаа ч технологийг нь нэвтрүүлсэн газар байна уу? Амжилттай хэрэгжиж Усны ай сав газрын захиргаа хэчнээн байгаа вэ, Ямар менежменттэй ажиллаж байна вэ? Усны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлын хэсэг бүтэн жилийн хугацаанд ажилласан. Усыг эрэмбэлнэ гэж заасан байдаг. Тухайлбал, унд ахуйн, хөдөө аж ахуйн, үйлдвэрийн, уул уурхайн, бусад гэж 5 ангилж байгаа. Яамдуудын бодлогын зөрүү маш их доголдол үүсгэсэн. Усны тухай хууль болон Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг уялдуулах шаардлагатай. Түүний асуултад БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хариуллаа.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2022.04.13/ боллоо. Хурлаар "Ус бохирдуулсны төлбөрийн тухай" хуулийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонслоо. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Усны талаарх хууль тогтоомжийг эргэж харахгүй бол болохоо байжээ. Засгийн газрын тогтоол, Сайдын тушаал, хуулиудад хамгийн бага үнээр тогтоох, эсхүл чөлөөлөгддөг юм байна. Жишээлбэл: "Оюутолгой" компани 2020 онд ус бохирдуулсны төлбөрт 4.5 тэрбум төгрөг ногдуулснаас 4 тэрбум нь чөлөөлөгдөж байгаа юм. 2021 оны хувьди 4.7 тэрбум төгрөгийг ногдуулснаас 4.1 тэрбумыг чөлөөлжээ. Мөн тус компанид байнгын ажилладаг хүн нь 9000 орчим. Тэд унд болон ахуйн усны төлбөрөөс чөлөөлөгдсөн. Зөвхөн Оюутолгой гэлтгүй бусад ашиг орлого өндөртэй уул уурхайн компаниуд усны төлбөрөөс чөлөөлөгдөж байгааг маш буруу. Усны төлбөрийн асуудалд онцгой анхаарал хандуулж, Ажлын хэсэг байгуулж, шийдлийг хайх ёстой. Дэлхийн дундаж нь нийт орлогын 3 хувь байдаг бол манай улсад 1 хувь хүрдэггүй. Тиймээс тооцоо, судалгаагаа сайн хийх хэрэгтэй. Цаашид бид усны төлбөрөө авах, усаа хэмнэх, эргүүлж ашигладаг болох дадлыг хэвшүүлэх нь чухал. Тэгэхээр тухайн компаниудаас ахуйн усны ногдуулалт төлбөрөө нөхөж авах боломжийг судалсан уу? Түүний асуултад БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хариуллаа.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2022.04.13/ боллоо. Хурлаар "Ус бохирдуулсны төлбөрийн тухай" хуулийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонслоо. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Орон нутгийн байгууллагууд сайн ажиллаж байж бодитой үр дүнтэй мэдээ гарна. Ус ашиглагчдын судалгааг бүрэн гаргах, тэдэнтэй гэрээ хийх, мэдээлэл нь нэгдсэн системд бүртгэлтэй байх ёстой. Үүн дотроос ус бохирдуулах магадлалтай газруудыг ялгаж байж уг нь энэ хуулийн үзэл санаа гарч ирэх байсан. 3 жилийн дүнгээр 821.4 сая төгрөг улсын төсөвт орсон юм байна. Уг хууль нь ус бохирдуулахгүй байх, хариуцлагын тогтолцоог чангатгах, ус бохирдуулсан газруудтай төлбөрийн хариуцлага тооцож, соёлыг нь нэмэгдүүлэх зорилготой. Бохирдлын зэрэглэл, цэвэршүүлэлтийн стандартыг газар дээр нь тогтоодог чадамжаа сайжруулах шаардлагатай. Зөөврийн лабораторийн хүчин чадал хэр байгааг тодорхой болгомоор байна. Түүнчлэн хуулийн ямар зүйл заалтад сайжруулах ёстой боловсронгуй болгох вэ гэдгийг үнэлэх ёстой. Цэвэршүүлсэн усыг юунд ашиглах вэ гэдгийг тодорхой болгомоор харагдана. Шинэ хот байгуулах гэж байгаа бол шугам сүлжээг нь 5 системтэй болгох шаардлагатай. Саарал усыг ариутгал татуургын систем рүү нь холбох нэн шаардлагатай байна. Зураглал тооцоолол байна уу? Түүний асуултад БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.02/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар "Ус бохирдуулсны төлбөрийн тухай" хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийг хэрэгжүүлснээр улсын хэмжээнд ус бохирдуулсны төлбөрөөс 1 тэрбум, нөхөн төлбөрөөс 2.8 тэрбум, нийт 3.9 тэрбум төгрөг төвлөрөх тооцоо гарч байгаа бөгөөд, төлбөрийн орлогыг усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт-шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулж, орлогын 50-иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулахаар хуульчлан тусгажээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсэн юм. УИХ-ын гишүүн М.Билэгт: "Итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлт гэснийг хуулийн төслөөс хасна гэсэн байна. Үүнийг яагаад хассан бэ? Мал ус бохирдуулдаггүй гэдгийг бид хойч үедээ ойлгуулах хэрэгтэй. Хэд хэдэн нуур, тойромын ус малаас болж бохирдсон тухай ажлын хэсгээс хэллээ. Малын амьсгалаас бусдыг хүн ашигладаг. Аргал нь хүртэл түлш болдог юм. Махны үнэ өслөө гэж иргэд бачимддаг. Мэргэжлийнхэн нь бэлчээрийн даац хэтэрлээ гээд 2 талтай юм болоод байна. Үүнийг бодож үзээрэй. МАА салбараас хүнсээ өөрсдөө хангаад, экспортлодог орон болох нь манай улсын гол боломж юм."
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.02/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар "Ус бохирдуулсны төлбөрийн тухай" хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийг хэрэгжүүлснээр улсын хэмжээнд ус бохирдуулсны төлбөрөөс 1 тэрбум, нөхөн төлбөрөөс 2.8 тэрбум, нийт 3.9 тэрбум төгрөг төвлөрөх тооцоо гарч байгаа бөгөөд, төлбөрийн орлогыг усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт-шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулж, орлогын 50-иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулахаар хуульчлан тусгажээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсэн юм. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: "Гол мөрөн рүү хэрэглэсэн ус хийхдээ ямар шаардлага хангасан байх ёстой вэ? Хуулиар энэ шаардлагыг яаж сайжруулсан бэ? Хэрлэнг дагасан Багануур, Хэндий, Дорнод гэх мэт олон суурин газар хэрэглэсэн бохир усаа хийж байна. Үүн дээр ямар дэвшил өөрчлөлт гарах вэ? Энэ хуулийн төслийг МАН-ын бүлэг завсарлага аваад дахин орж ирсэн. Үүнд уул уурхайн комданиудын ус ашиглалттай холбоотой давуу байдал үүсгэсэн байдлыг зассан уу? Мөн МАА, газар тариалангийн салбарт ус маш ихээр ашигладаг. Энэ салбаруудад төлбөрийн бодлого ямар байх вэ?"