Б.Баттөмөр 2018.05.11

Б.Баттөмөр: Манай улсын хөгжилд хэрэгтэй төсөл, хөтөлбөр яагаад ажил болдоггүй юм бэ?

Өнөөдөр /2018.05.11/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна

Татварын шинэчлэлийг хөгжүүлэх, бизнесийг орчныг сайжруулах, иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн эрсдэл даах чадварыг бэхжүүлэх, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлэх, бодит салбарын өсөлтийг дэмжих тэргүүтэй  төсөл дэх зорилтот арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжилд  тодорхой дэвшил гарна хэмээн тооцсон байна. Тухайлбал, эдийн засгийн бодит өсөлт 8 хувь, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 6.1, Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн өрийн түвшин 2019 онд 55.3 хувь, ажилгүйдлийн түвшинг 7.5 хувиас хэтрүүлэхгүй байх нөхцөл бүрдэнэ гэв. Урт хугацааны тогтвортой өсөлт чухал гэдгийг Сангийн сайд танилцуулгынхаа үеэр цохон тэмдэглэсэн.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

Монгол улсад бага хүүтэй, урт хугацаатай хөгжлийн зээл хэрэгтэй. Хөгжлийн зээл авах боломж байгаа юу? Хөрөнгийн захыг яаж хөгжүүлэх вэ? Энэ чиглэл дээрээ ажиллах уу? Зоорины аж ахуй нэмэгдэнэ гэж байна. Дандаа ярьдаг шийдэгдэдгүй асуудал. Усалгаатай газрыг нэмэгдүүлж болох уу? Үндэсний геологийн салбар байгуулах юм байна. Монголчууд гаргаж байгаа байгууллагынхаа лабортарыг хийж болох уу? Том төсөл яагаад явдаггүй юм бэ? Таваниолгойн цахилгаан станц нэмэгдэх юм байна. Хаалт хийнэ гэж байна. Барихгүй гэсэн үг үү? Гадаад хамтын ажиллагааны талаар юу ч алга.

Б.Баттөмөр гишүүний асуултанд салбарын сайдууд хариул өгсөн юм.