Н.Амарзаяа: Хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгоно
УИХ-ын гишүүн Н.Амарзаяа
2018.05.14

Н.Амарзаяа: Хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгоно

“Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай" болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу Хүүхдийн мөнгө олгох тухай" Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Амарзаяа томилогдсон. Түүнээс Ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар тодрууллаа.

-Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 80 болон 100 хувьд олгох Ажлын хэсэг ямар ажил хийж байгаа вэ. Дүгнэлтээ хэзээ гаргах вэ?

-Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг Засгийн газраас 80 хувьд, Ерөнхийлөгч 100 хувьд олгохоор санал ирүүлснийг нэгтгэж, дээрх хоёр саналыг судлах, гаргасан шийдвэрээ УИХ-д өргөн мэдүүлэх чиглэл, үүрэг даалгаврын дагуу Ажлын хэсэг байгуулсан байгаа. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш хоёр удаа хуралдаад байна. Эхний удаад Сангийн яамыг ОУВС-тай дахин гэрээ хэлцэл хийх, 100 хувьд хүргэх боломж нөхцөлийг бүрдүүлэх үүргийг өгсөн. Мөн Төсвийн байнгын хорооны Төсвийн шинжилгээний албыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон хүүхдийн мөнгийг олгох халамжийн сангийн бодит боломж, эх үүсвэр нь ямар төвшинд байгааг судлах үүргийг анхны хуралдаанаар өгсөн юм. Ингээд бид хоёр дахь хуралдаанаа пүрэв гаригт хийж, шийдвэр гаргасан. Ажлын хэсгийн хүсэлтийн д а г у у Сангийн я а м н ы төлөөлөл б о л о н Төсвийн байнгын хорооны Д а р г а н а р ы г О У В С -тай албан ё с о о р уулзсан байгаа. ОУВС-гийн зүгээс төсөв, нөхцөл байдлаасаа шалтгаалж 80 хувьд олгох Засгийн газрын шийдвэрт хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна. Энэ шийдвэрийг Төсвийн байнгын хороо, Сангийн яамнаас ажлын хэсгийн хуралдаанд тайлбар, мэдээлэлтэйгээр ирүүлсэн. Тиймээс хоёр дахь хуралдаанаараа 80 хувьд олгох шийдвэрийг гаргаж, Төсвийн байнгын хороонд уламжилсан.

-100 хувьд олгох боломжгүй гэсэн үг үү?

-Одоогийн байдлаар 80 хувьд олгоно. Гэхдээ цаад талын хугацаа ирэх оны нэгдүгээр сараас нөхөж олгоно. Хэрэв өмнө нь төсөв санхүүгийн хувьд боломжтой гэж үзэж, төсөвт тодотгол хийвэл 100 хувьд олгоно.

-Хэрэв төсөвт тодотгол хийхгүйгээр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлбэл хууль зөрчсөн үйлдэл болох байх?

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцаас хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох зардлын эх үүсвэрийг шийдэж байгаа. Ер нь үүнээс өөр эх үүсвэр, боломж нь ховор байгаа гэсэн үг. Тиймээс ч Ажлын хэсэг, Төсвийн байнгын хорооны төсвийн шинжилгээний алба ажиллаад боломж, нөхцөл байхгүй байна гэдэг дүгнэлт гаргасны үндсэн дээр 80 хувьд олгох шийдвэрийг гаргаж байна. Магадгүй эдийн засгийн нөхцөл байдал, хагас жилийн гүйцэтгэл сайн гарч, төсвийн тодотгол хийх боломж дээр тулгуурлан хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох, гэхдээ нөхөж олгох шийдвэрийг УИХ гаргана.

Б.НОМИН