2018.04.27

Д.Оюунхорол. Хүүхдийн мөнгийг 100 хувьд нь олгохыг дэмжиж байна

Өнөөдөр /2018.04.27/ УИХ-ын нэгдсэн чуулганаар  Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

Энэ төслийг дэмжиж байгаа.Хүүхдийн мөнгийг 2005 оны 1 сараас олгож эхэлсэн. Амьжиргааны төвшин доогуур орлоготой 0-18 насны хүүхдүүдэд олгосон. 2007 оны 7 сарын 1-ээс 3000 төгрөг болсон. Тэгээд 2007 оноос хүүхэд бүрт 1000 хувь 10 мянган төгрөгөөр олгож байсан. Үе үеийн засгийн газар улс төржихгүй олгож ирсэн. Сэтгэл гаргаад сайн судлаад өгвөл 100 хувь олгох боломжтой. Хүн амаа өсгөх бодлоготой. Анхааралтай хандаж шийдвэр гаргаарай. Хүн ам хангалттай өсөж чадахгүй байгаа. Цаашдаа 5, 5 жилээр буураад явна. 2030 онд МУ-ын хүн амын насжилт нэмэгдэнэ гэсэн судалгаа байдаг. Хүүхдийн хөгжлийг нэмэгдүүлэх бодлого гэж харах хэрэгтэй. Орлого багатай гэр бүл олон хүүхэдтэй байдаг. Төрөөс олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих хэрэгтэй гэсэн бодлого гэж үзээд боломж харах хэрэгтэй.