2018.04.09

Улсын хэмжээнд 0-18 насны нийт 1 сая 200 мянга орчим хүүхэд байдаг

Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгох УИХ-ын тогтоолын төсөл боловсруулжээ. Тогтоолын төслийг УИХ-д ойрын хугацаанд өргөн барина. Ингэснээр нэмж 228 мяган хүүхэд хүүхдийн мөнгөнд хамрагдах боломжтой болжээ.

Өнөөдрийн байдлаар нийт хүүхдийн 60 хувь нь буюу 600 шаруй мянган хүүхэд хүүхдийн мөнгө авдаг. Харин өрхийн амьжиргааг тогтоох судалгаанд үндэслэн дахиад 228 мянган хүүхэд хамрагдахаар боллоо.

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг: Засгийн газрын хурал дээр нэмж нийт хүүхдийн 20 хувь  буюу 220 орчим мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгохоор болсон. Энэ асуудлыг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлнэ. Хүүхдийн мөнгийг 1 сарын 1-нээс нөхөх олгохгүй. Харин 4 сарын 1-нээс л хүүхдийн 80 хувьд нь олгоно.