С.Чинзориг ичиж байна
МАН Засгийн эрхийг авснаас хойш хүүхдийн мөнгөний асуудлаарх шийдвэрээ гурав дахь удаагаа өөрчлөх болсон нь зарим гишүүнийг нь ичээх болов.
Сонгогчдынхоо нүүрийг харахад халуухан болж байгаагаа илэрхийлсэн гишүүн бол С.Чинзориг юм. Энэ тухайгаа өчигдөр /4 сарын 7/ хуралдсан чуулганы үеэр илэрхийлэв.
Тэрбээр “Засгийн эрхийг авсны дараахан 2016 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэс л хүүхдийн мөнгийг баян, ядуугаар нь ялгаварлахгүй бүгдэд нь тэгш олгоё гэж шийдвэр гаргачихаад хэдхэн сарын дараагаас нь буцсан. Ярилцаж, ярилцаж, нийт хүүхдийнхээ 60 хувьд бэлнээр, 40 хувьд нь 2019 оноос нөхөж олгоё болсон. Одоо харин 40 хувьд нь бэлнээр мөнгө олгоод 60 хувьд огт олгохгүй болох нь. Нөхөж олгох асуудал бүр байхгүй болж мэдэх янзтай. Одоо дахиад бид сонгогчиддоо очоод шийдвэр өөрчлөгдлөө гээд ярих болж байна уу. Худал ярихаас ичиж байна” гэсэн юм.