Б.Саранчимэг: Сангийн яамнаас тавьсан болгоомжлол, саналын талаарх ажлын хэсгийн үзэл баримтлал ямар байна вэ?
"Цалинтай ээж" хөтөлбөр болон бусад тэтгэмж санхүүгийн дэмжлэгийн талаар хэлэлцүүлэг өрнөж байна.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Энэ хуулийн төсөлтэй холбогдуулан надад асуулт байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан Сангийн яамнаас санал өгсөн байна. Саналтай холбоотой гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улирал болгон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү мөнгийг олгохоор тусгасан байгаа.
Энэ цаашдаа гэр бүл салалтыг дэмжих нөгөөтэйгүүр гэр бүлүүд хамт амьдарч байгаа замаар гэр бүлээ бүртгүүлэхгүй замаар өрх толгойлсон эцэг эх байх давуу талыг бий болгох вий гэсэн ийм сангийн яамны санал болгоомжлол орж ирсэн байна. Энэ асуудлыг та бүхэн юу гэж үзэж байна вэ? Сангийн яамнаас бол үүнийг хасах санал оруулж ирсэн байна. Энэ сөрөг үр дагаврыг судалгаан дээр нилээн тулгуурлаж оруулж ирсэн байгаа учир хууль санаачлагчид юу гэж харж байна вэ?
ХНХЯ-ны сайд Н.Номтойбаяр: Б.Саранчимэг гишүүний асуусан тайлбар нь практик дээр гарч байсан зүйл юм. Гэр бүлээ бүртгүүлэхгүй байх, өрх толгойлсон томъёоллын хүрээнд тэтгэмж авч байх гэх мэт. Гэхдээ бүртгүүлж гэр бүл болсноор илүү их дэмжлэгийг авч байх зохицуулалтууд мэдээж байгаа.
2016-2020 оны засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт гэр бүлийг дэмжих бодлого бий. Мэдээж гэр бүлээ бүртгүүлэх гэр бүлийн статустай байснаараа 240,000 төгрөгийг хүртэхээс илүү боломжийг хүртэх ийм бодлогыг засгийн газар баримтална.