Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-т тэтгэмж олгоно
2016.12.27

Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-т тэтгэмж олгоно

Олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Төсөлд, 4 хүртэлх насны ихэр хүүхдэд нэг удаа тэтгэмж олгох, жирэмсний 5 сартайгаас нь эхлэн 5 сарын турш эхэд тэтгэмж олгох, 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр тэтгэмж олгох, 3 ба түүнээс олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, /эцэг/ -т улирал бүр тэтгэмж олгохоор тусгасан байна. Эдгээр арга хэмжээнд нийтдээ жилд 72.4 тэрбум төгрөг зарцуулахаар төсөлд тусгажээ.

Монгол Улсад нийт хүүхэдтэй 531,1 мянган өрх байгаагийн 16 орчим хувийг өрх толгойлсон ганц бие эх /эцэг/-тэй өрх эзэлдэг байна.