А.Ундраа: “Цалинтай ээж” хөтөлбөрт хичнээн хэмжээний төсөв суулгасан бэ?
Цалинтай ээж хөтөлбөрийн талаар хэлэлцүүлэг өрнөж байна.
УИХ-ын гишүүн А.Ундраа: Хуулийг зарчмын хувьд дэмжиж байна. Нийгэмд эерэг нөлөө үзүүлэх хуулийн зохицуулалт орж ирж байна. Нэгт Н.Номтойбаяр сайдаас асууя “Цалинтай ээж” хөтөлбөр 72.4 тэрбум төгрөгийг 2018 оны төсөвт суулгах бололцоотой гэж засгийн газрын хуралдаанаас үзсэн юм байна.
Дотроо задлаад “Цалинтай ээж” хөтөлбөрт эндээс яг хэд орчим гэсэн тооцоолол байгаа бэ? Хоёрт саяхан манай сонгогч ирж уулзсан юм. Хөндөж тавьсан асуудал нь тэр өөрөө өрх толгойлсон ганц бие аав юм байна. Дөрвөн хүүхэдтэй, хүүхдүүдээ өөрөө өсгөсөн. 2005 онд хань ижил нь нас барсан ийм нөхцөл байдалд буй өрх толгойлсон аав юм. Өөрийнх нь санаа нь яг ийм хууль хэрэгтэй гэсэн саналыг хэлсэн. Хүүхдүүд нь насанд хүрсэн байгаа юм.
Яг энэ хууль тэр хүний амьдралд 0-18 хүртэлх настай хүүхэд хамаарахгүй байгаа гэхдээ бусад хүмүүст амьдрал дээр шаардлагатай байгаа хууль учир зохицуулалт гарч байгаа нь сайн санагдаж байна гэсэн.
Хүүхдийг өдрөөр асрах үйлчилгээ үзүүлж болох юм гэж Н.Номтойбаяр сайд хэллээ. Энэ бол өрх толгойлсон, эцэг, эхийг ажиллах бололцоогоор хангах маш чухал үүрэгтэй гэж бодож байна. Ойролцоогоор хэдэн хүүхэд энэ үйлчилгээгээр хамрагдах бололцоотой болох бол энэ төсвийн задаргаа дээр хэд орчим нь зориулагдана гэсэн тооцоолол байгаа вэ?
ХНХЯ-ны сайд Н.Номтойбаяр: Өдрөөр харах хүүхдийн боломжит тоог ажлын алба бэлдэж байна уу. Цалинтай ээж хөтөлбөрт үндсэндээ хүүхэд эхчүүдэд зориулагдаж байгаа. Хоорондоо ялгагдах хэд хэдэн үйлчилгээнээс бүрдэж байгаа юм. Өмнө М.Оюунчимэг гишүүний асуултад дутуу хариулсан байна. Гурав ба түүнээс дээш ихэр хүүхдэд олгох тэтгэмж нь хүүхдэд нэг удаа 3,000,000 төгрөг байгаа юм.
2015 оны жилийн эцсийн байдлаар 11 хүүхэд хамрагдсан юм байна. Жирэмсэн эхийн тэтгэмж жирэмсний 5-н сар болон төрөх хүртэлх хугацаанд сар бүр 40,000 төгрөг, 0-3 насны хүүхэд асарч байгаа эхийн тэтгэмж сар бүр 50,000 төгрөг, гурван хүүхэд өрх толгойлсон эхэд олгох тэтгэмж нь 240,000 төгрөг ийм санхүүгийн дэмжлэг буюу “Цалинтай ээж” гэж хуулийн хүрээнд томъёолж байна.