М.Билэгт Н.Цэрэнбат Д.Сарангэрэл 2018.05.17

М.Билэгт: Бэлчээрийн асуудал дээр яаж анхаарах вэ?

Өнөөдөр /2018.05.17/ УИХ-ын нэгдсэн чуулганаар өнгөрсөн сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл -ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн М.Билэгт: 

Энэ үндсэн чиглэлд бэлчээрийн талаар тодруулах зүйл байна. Малчинд зөвхөн бэлчээр хамаатай зүйл биш. Байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахад чухал. Иймд энэ талаар үндсэн чиглэлд бодитой оруулах хэрэгтэй. Цаашдаа яаж анхаарах вэ? Бусад улс оронд таримал ургамал зонхилж байна. Манайх ийм байдалд хүрэхгүйн тулд цогцоор нь ямар бодлого барих вэ? Салбарын сайд аа.

Эрүүл мэндийн салбарын эмнэлгүүдийн үйлчилгээ, боловсон хүчнийг хэрхэн дэмжиж ажиллах вэ?

УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат: Бэлчээр, цөлжилтийн асуудал ганц яамны асуудал биш. Үүн дээр гадны төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Үндсэн чиглэлд усжуулах тал дээр анхаарна гэж тусгайлан заалт орсон.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн цалин мөнгө бага байгаа. Одоо эдийн засаг арай дээр болж байна. Шат дараатай цалин мөнгө нэмнэ. Энэ салбарт бүтцийн өөрчлөлт хэрэгтэй. Нэмэлт орлого олох боломжийг эмнэлгүүдэд олгосон.