С.Бямбацогт 2018.06.14 | NTV

Хүний өмнөөс санал өгдөг гишүүдйн үйлдлийг хязгаарлана

Хуулиар хүлээлсэн үүргээ биелүүлдэггүй, хариуцлагагүй, ёс зүйгүй гишүүд хууль тогтоох байгууллагын нэр хүндийг унагах болсон. Тиймээс дэгийн тухай хуулийг эрх баригчид санаачилсан юм. Дэгийн тухай хуульд гишүүдийн хариуцлага, ёс зүйтэй холбоотой бүлэгт өөрчлөлтүүд орж байна. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: УИХ ирцээ бүрдүүлэх, санал өгөх, үг хэлэх дээр хурууны хээ буюу биеийн давхцахгүй өгөгдөл ашигласнаар бусдын өмнөөс санал өгөх байдал зогсоно.Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал яригдсан тохиолдолд журмаар явж болно.