Ц.Мөнх-Оргил 2018.06.15 | Vip76.mn

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Өнөөдөр /2018.06.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулав.

Тус хуулийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гиүүн Ц.Мөнх-Оргил, бүрэлдэхүүнд Л.Мөнхбаатар, Х.Нямбаатар, Б.Пүрэвдорж, Н.Учрал, Л.Энхболд нар болон бусад холбогдох албан тушаалтнууд ажилласан байна. ХЗБХ  2018 оны 6 сарын 13-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцэн, ажлын хэсгээс гарсан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн байна. Хуулийн этгээдэд нэр олгох, баталгаажуулах асуудлыг нарийвчлан зохицуулах журмыг Засгийн газар баталгаат төсөвт тусгах, хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар шүүх арбитрын шийдвэр гарсан бол улсын бүртгэлийн зохицуулалтыг нэмэх, бүртгү%үлэхээр ирүүлсэн баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, гэмт хэргийн шижтэй гэж үзвэл эрх бүхий байгууллагаар шалгуулах заалтыг нэмэх зэрэг асуудлыг тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй бөгөөд зарчмын зөрүүтэй саналуудаар нэг бүрчлэн санал хурааж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.