Ц.Гарамжав: Нөхөн сэргээх биш эсэргээрээ олборлох ашиглах үйл ажиллагааг хууль бусаар явуулж байна
2018.06.27

Ц.Гарамжав: Нөхөн сэргээх биш эсэргээрээ олборлох ашиглах үйл ажиллагааг хууль бусаар явуулж байна

Өнөөдөр /2018.06.27/ БОХХААБХ-ны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав БОАЖЯ-ныхнаас хэдэн тэрбумаар төсөвлөгдсөн мөнгийг зөв зохистой ашиглаж байгаа эсэхийг асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Сүүлийн үед Монгол орны байгаль орчин, цаг агаар хуурайшиж, ганжиж, цөлжиж байгаа нь тодорхой байна. Гэвч сүүлийн 2 жил бүр онцгой хурдацтайгаар цөлжиж, хуурайшиж эхэллээ. Үүнийг дагалдаад улс орон даяар байгалийн сөрөг үзэгдлүүдийн хэмжээ эрс нэмэгдэж байна.

БОАЖЯ-д их олон арга хэмжээ төсөвлөгддөг.

Гадаадын олон тусламж, хөрөнгө санхүүжилтээр орж ирдэг. Нөхөн сэргээлтийн бодлого зэрэг олон бодлогын арга хэмжээнд олон тэрбум төгрөг жилээс жилд төсөвлөдөг. Сүүлийн жилүүдэд БОАЖЯ дээр их хэмжээний мөнгө байгаль орчныг нөхөн сэргээх, хамгаалах нэрээр олон төсөвлөлтүүд явагдаж байгаа. Яг ямар хэлбэрээр энэ мөнгийг зарцуулдаг юм бэ? Үйл ажиллагаа явагдаж байгаа аж ахуйн нэгжүүдэд мөнгө өгч, байгаль орчныг нөхөн сэргээлгэх нэрээр олон компаниуд гаргаж, тэд нар нөхөн сэргээх биш эсрэгээрээ олборлох ашиглах үйл ажиллагааг хууль бусаар явуулж байна. Ямар ямар аймагт, ямар ямар бүс нутагт үр дүн гаргав? 

Онцгой хуурайшилт явагдаж байгаа энэ жилд ямар судалгааны баг гарч, цөлжилтийн бодлогыг явуулж байна? Элсний нүүдэл Улаанбаатар хотын хаяанд ирчихээд байна? Танай яаманд хангаллтай олон тэрбум төгрөг судалгаа, сургалт, сурталчилгаанд тавигддаг.

Хуурайшилтаа дагаад гарч ирж байгаа царцааны нүүдэл, хүр хорхойн нүүдэл хөдөө дийлдэхээ больсон. Сүүлийн хэдэн жил стандартад нийцээгүй хор оруулж ирдэг ч түүнийгээ хэрэглэдэггүй. Лаагерт хүүхдүүдээ гаргаж чадахаа больсон. Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх илт зөрчигдөж байна. 

Түүний асуултад ажлын хэсгийнхэн ингэж хариуцллаа. 

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn