Өнөөдөр АБГББХ-ны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан байр сууриа илэрхийллээ. Б.Энх-Амгалан: Монгол Улсын төрд тангараг өргөсөн, цол мөрдөс зүүгээд явж байгаа, хил дээр буу бариад зогсож байгаа, дөрвөн улиралын хатууд команд аваад зогсож байгаа хүмүүсийн цалинг битгий хасаач. Тэд өөрсдөө яваагүй. Тушаал аваад, эх орны төлөө явж байгаа хүмүүсийн цалинг 100 хувь болгох хэрэгтэй. Цалингаар нь ар гэр нь амьдардаг. 13 дахь сарын цалин, 36 дахь сарын нэмэгдэл, говийн нэмэгдэл, хилийн нэмэгдлийг өгөөрэй. Хил дээр зогсох эр цэрэг олдохгүй боллоо. Сангийн яамныхан энэ асуудалд онцгой анхаараарай. Агаарын бохирдол, АСЕМ, шинэ нисэхтэй холбоотой, Тавантолгой, гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой аудит ормоор, маш их хэмжээний санхүүгийн зөрчил дутагдлууд харагддаг. Орон нутгийн Тавантолгой улсынхаа Тавантолгойтой аваа, өгөөний олон асуудал байдаг. Энэ аудитыг яаралтай хийж гаргах ёстой. Аудитын хуулийг өөрчлөх ёстой. Компаний ТУЗ-үүд өөрдсөө аудитаа сонгоод, сонгосон аудит нь тэд нарт таарсан аудит хийж өгдөг. Монгол Улс эзэнтэй, төртэй, төр нь хяналттай байдаг юм бол энэ асуудалд анхаар. Хувьчлах гэж байгаа объектууд дээр мөн аудит орох хэрэгтэй байна. 50 тэрбум төгрөгний ашигтай ажилласан мөртлөө хувьчлах жагсаалтанд орсон байна. Ашигтай ажилласан юм бол яагаад хувьчилдаг юм бэ?
Өнөөдөр /2018.06.26/ АБГББХ-ны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга О.Содбилэг хаврын чуулган тарахад цөөхөн хоног үлдэж байхад төсвийн гүйцэтгэлийн асуудлыг оруулж ирсэн шалтгааны асуулаа. УИХ-ын гишүүн О.Содбилэг: 2017 оны гүйцэтгэлийг тулгаж УИХ-д оруулж, гишүүдэд танилцах боломж олгосонгүй. Гүйцэтгэл нь Сангийн яам дээрээ яг хэзээ гардаг юм бэ? Аудит хэр хугацаанд шалгаад бидэнд ирж байна? Цагийг нь тулгаж өгөхөөр аль нь хэрэгжсэн, юуных нь төсөв зөв хэрэгжиж байна вэ гэдэг тал дээр мэдээлэл байхгүй байна. 2019 оны төсөв батлахад юун дээр анхаарах ёстой вэ гэдэг тал дээр ойлголттой болохын тулд бидэнд мэдээлэл хэрэгтэй. Байнгын хорооны харъяа байгууллагуудын төсвийн гүйцэтгэлийг харж байхад төлөвлөснөөсөө 93 хувь гэж байна. 2016 онд УИХ бүрэлдээд намрын чуулганаар төсөв хэлэлцэж байхад эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээнүүдийг авч, харъяа байгууллагуудын төсвийг маш их танасан. 2017 оны намар ч мөн төсөв батлах гэж байхад АБГББХ-нд батлаад оруулсан зүйлийг ТБХ-нд унагасан. Хаанаа ч хүрэхгүй байгаа гээд байгаа төсвийн гүйцэтгэл нь яагаад зарлага дээрээ 100 хувьдаа хүрдэггүй юм бэ? Энхийн цагийн үйл ажиллагааны төлөвлөснөөрөө явж чадахгүй, дипломат төлөөлөгчийн газрууд төсөв мөнгөгүй гэсэн мөртлөө гүйцэтгэл нь яагаад дутуу байдаг юм бэ? АСЕМ-ын асуудлууд яригдаж байна. 2016 онд энэ хурал болсон. Гэтэл 2017 оны гүйцэтгэлтэй ямар холбоотой болоод аудитын зүгээс яригдаад байна? Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга: Төсвийн гүйцэтгэл санхүүгийн жил дууссанаас эхлээд цагалбар дээр төсвийн хуульд заасны дагуу хугацаатай, тасралтгүй явагдаж байна. Шууд төсвийн захирагчид тайлангаа гаргаж, аудит хийлгэдэг. Энэ тайлангаа ерөнхийлөн захирагч дээрээ нэгтгээд төсвийн ерөнхийлөн захирагч нь дахиж аудит хийлгэж, Засгийн газрын нэгдсэн тайланг Сангийн яам аудит хийгдсэн төсвийн ерөнхийлөн захирагч дээр нэгтгэж хийдэг. Хуульд зааснаар бол 5 сарын 10-нд Сангийн яам Засгийн газрын нэгдсэн тайланг Аудитын ерөнхий газарт хүргүүлдэг. Хуульд заасанчлан 6 сарын 10-нд Аудитын ерөнхий газар УИХ-д өргөн барьж, хаврын чуулганаар хэлэлцэнэ гэсэн зохицуулалттай байдаг. Сангийн яамны хувьд хязгаарлагдмал нөөц хөрөнгийг салбарын тулгамдсан бодлогыг нэгтгээд боломжит хэмжээгээр Засгийн газарт УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байна. Ажлын хэсэг: Өнгөрсөн онд ирсэн санхүүгийн тайланд зочид буудлын тавилгад 517 сая төгрөгний авлага барагдуулаагүй байсан учир дурдсан. УИХ-ын гишүүн О.Содбилэг: Гүйцэтгэл нь бол хуулиараа 1 сарын 1-нээр гардаг юм байна. Гэтэл материалыг нь үзэж байхад 6 сарын 18-нд УИХ-д ирсэн байна. 6 сарын 10-нд ирэх ёстой байсан шүү дээ. Ажлын бүтэн долоо хоног байна. Ажлын хэсэг: Төрийн аудитын байгууллага төсвийн тухай хуулийн 54.1, 54.2-т заасан хугацаанд Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг Үндэсний аудитын газарт 5 сарын 10-нд хүргүүлдэг. Төрийн аудитын байгууллага ажлын 20 хоногийн дотор аудит хийж 6 сарын 10-ны дотор УИХ-д хүргүүлэх Төсвийн тухай хуулийн 8.9 дэх заалтын дагуу УИХ-д хүргүүлдэг. УИХ-д 6 сарын 10-нд хүргүүлээд ажлын 7 хоногт Засгийн газар аудитын дүгнэлтийг аваад, Засгийн газар тайлангаа УИХ-д хүргүүлэх үүрэгтэй учраас 6 сарын 18-нд тайлангаа өргөн барьж байна.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Н.Амарзаяа: Аудитын хийгдсэн санхүүгийн нэгдсэн тайлан байна. Өр төлбөр маш их хэмжээгээр нэмэгдсэн байна. Төрийн өмчит компанийн өмч 38 тэрбум байсанаа 11 тэрбум болсон байна. Энэ нь нөгөө эрдэнэс таван толгойн хувьцаа бүртгэсэнтэй холбоотой юу энэ зөв үү үгүй гэвэл залруулга хийнэ үү? Засгийн газрын 2016 оны тайлан хязгаарлалттай дүгнэлттэй гарсан. Өнөөдөр 2016 оны жилийн эцсээр 11 их наядын зөрчил илэрсэн 2017 оны жилийн эцсээр 13 наядын зөрчил үүссэн байхад яагаад хязгаарлалт тавьсангүй вэ? Аудитын дүгнэлтийг үзэхээр ийм буруу зөрүү зүйл харагдаад байна гэдгийг тодруулж асууя гэж бодож байна. Үйл ажиллагааны нийт үр дүн 3.5 их наяд төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Жилийн эцсээр 1 их наяд төгрөгийн ашигтай ажиллаа. Ашигт ажиллагаанд нөлөөлсөн эерэг хүчин зүйл нь юу байв?
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” хэлэлцэж байна. Засгийн газраас оруулж ирж байгаа гүйцэтгэл гэж ойлгож байна. Өнөөдөр чинь хоёр Хүрэлбаатартай өдөр болж байх шиг байна. Энгээд харж байхад Санхүүтэй холбоотой Ч.Хүрэлбаатар сайд, аж ахуй нь Х.Баделхан сайд, Хуультай холбоотой асуудлыг нь Н.Энхболд сайд Боловсрол шинжлэх ухаантай холбоотойг нь Ц.Цогзолмаа сайд гээд төлөөлөөд дөрвөн сайдтай болоод засгийн газар огцорчихвол дээр юм байна. Хариуцлагатай ажил хэрэгч баймаар байна. 2017 оныг чинь бид жаахан хугацаатай оруулж ирээд ярилцах хэрэгтэй. Энэ төрийн албан хаагчдыг суулгачихсан явуулла л даа төрийн албан хаагч нар ажил ихтэй шүү дээ асуулт ч асуух эрхгүй ингэж суух хэрэг юу байна вэ? 2017 онд хийгдсэн тендэрийн асуудал ямар гарсан бэ? Би нэг СХД-т гурван километр зам тавих гэж 2 жил хөөцөлдөж байна. Нэг л их хүнд суртал яам тамгын газрууд нь чангаасаар байгаад 3 км төлөө би 2 жил хөөцөлдөж байна. Засгийн газраас 4 сайд орж ирээд төлөөлж болдог юм бол засгийн газар 4 сайдтай 1 ерөнхий сайдтай байхад болоо юм байна.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн О.Содбилэг: 2016 оны аудитын дүгнэлтийг сонгууль давхцаад хийгдээгүй тэгвэл 2017 оны дүгнэлт ямар гарсан юм бэ? 2016 онд манай нам гараад засгийг авч байхад үнэхээр хүнд хэцүү байсан төрийн алба тавих цалин ч байхгүй байна гэж байсан. Яг ямар түвшинд байхад нь хүлээн авсан юм бэ? Зарим бүтээгдэхүүний үнэ ханш буурсан л болохоос ямар нэг өөрчлөлт байгаагүй гэж яридаг. Яг үнэндээ ямар байсанг хэлнэ үү. 2017 он гэхээр Ж.Эрдэнэбатын засгийн газрын ажлыг дүгнээд байна тэгвэл одоогийнх нь ямар байгаа вэ? Мөн батлан хамгаалах, онцгой байдлын салбарын төсөв маш бага байсан тэгвэл гүйцэтгэл нь ямар гарсан бэ? Санхүүгийн төлөв байдал сайн байгаа мөртлөө яагаад төгрөгийн ханш яагаад өсчихвөө. 70-80 төгрөгөөр сулраад байна вэ? Аудитыг үр дүнг харж байхад төрийн бүтцийг нүсэр байна татвар төлөгчдийн мөнгө үр ашиггүй зарцуулагдаж байна гэж яриад байна. Тийм байна аа. Тэгвэл хаанаа яаж хэрхэн танах вэ гэх зэрэг аудитын дүгнэлтэд үзэж байгаа юм бэ?