Б.Ундармаа 2018.06.29 | Vip76.mn

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталлаа

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталлаа

Өнөөдөр /2018.06.29/ УИХ-ын нэгдсэн чуулганаар  “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Төмрийн хүдэр, нүүрсний болон бусад эрдэс баялгийн экспортыг дэмжих, төмөр замын дэд бүтцийн сүлжээг өргөтгөх зорилгоор Дорноговь аймгийн Зүүнбаян өртөөнөөс хилийн Ханги боомт хүртэл, Эрдэнэт өртөөнөөс Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Овоотын нүүрсний орд газар, цаашлаад хилийн Арцсуурь боомт хүртэлх шинэ чиглэлийн төмөр замын төслүүдийг “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгахаар төслийг боловсруулсан юм.

Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгийг хийсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцууллаа. 

Байнгын хорооноос тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасан байна.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан үг хэлэх гишүүн байгаагүй бөгөөд байнгын хорооноос гаргасан саналын томъёллоор санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэнээр тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр баталлаа. 

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn