2018.06.29

Ц.Гарамжав: Тавантолгойн төсөл хөдөлснөөр Монгол улсад нийгэм, эдийн засгийн ямар үр ашиг өгөх вэ?

УИХ-ын нэгсдэн чуулганаар Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж  баталлаа. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав төсөл батлагдсанаар гарах үр ашгийг хэлж өгөхийн хүссэн юм. 

Тэрээр

Тавантолгойн төсөл эрчимжсэнээрээ Өмнийн говьд ямар ямар дэд бүтцүүдийг хийх вэ? Энэ төсөл батлагдсанаар өмнө нь хийгдэж байгаагүй 200-300 км хүнд даацын бетон замууд, Сайншанд, олон улстай холбосон төмөр зам баригдана гэж ойлгож байна. Энэ үнэхээр манай улсад төдийгүй, олон улсад чухал ач холбогдолтой зам болно. Энэ олон бүтээн байгуулалтыг дагаад ямар ЖДҮ хөгжих үү? Дагаад ямар үйлдвэрүүд хөгчих вэ? энэ том аварга төсөл хөдлөх юм бол маш их хэмжээний мөнгөний эргэлт бий болж, ажлын байр бий болно гэж үзэж байна. Энэ талаар тодорхой тоо хэлээч?

Ажлын хэсэг хариулав

Үндсэн бүтээн байгуулалтад авто, төмөр замууд, цахилгаан станц, нүүрс угаах үйлдвэр, мөн гадаргын усны бүтээн байгуулалт гэсэн төслүүд байгаа. IPO хийгдсэнээс  дараа 2-3 жилд нэгэн зэрэг хийгдсэнээр бүтээн байгуулалтын ажлууд эрчимжиж, ажлын байрууд бий болно. Эдгээр бүтээн байгуулалтын жилүүдэд Барилга, замын салбарт шууд өсөлт гарна. Мөн дагалдах салбаруудын захиалга нэмэгдэнэ. Төсөл тус бүрээс хамаарч нэг төсөл дээр 200-1000 ажлын байр бий болно гэж үзэж байгаа. 

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn