УИХ-ын нэгсдэн чуулганаар “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав төсөл батлагдсанаар гарах үр ашгийг хэлж өгөхийн хүссэн юм. Тэрээр Тавантолгойн төсөл эрчимжсэнээрээ Өмнийн говьд ямар ямар дэд бүтцүүдийг хийх вэ? Энэ төсөл батлагдсанаар өмнө нь хийгдэж байгаагүй 200-300 км хүнд даацын бетон замууд, Сайншанд, олон улстай холбосон төмөр зам баригдана гэж ойлгож байна. Энэ үнэхээр манай улсад төдийгүй, олон улсад чухал ач холбогдолтой зам болно. Энэ олон бүтээн байгуулалтыг дагаад ямар ЖДҮ хөгжих үү? Дагаад ямар үйлдвэрүүд хөгчих вэ? энэ том аварга төсөл хөдлөх юм бол маш их хэмжээний мөнгөний эргэлт бий болж, ажлын байр бий болно гэж үзэж байна. Энэ талаар тодорхой тоо хэлээч? Ажлын хэсэг хариулав Үндсэн бүтээн байгуулалтад авто, төмөр замууд, цахилгаан станц, нүүрс угаах үйлдвэр, мөн гадаргын усны бүтээн байгуулалт гэсэн төслүүд байгаа. IPO хийгдсэнээс дараа 2-3 жилд нэгэн зэрэг хийгдсэнээр бүтээн байгуулалтын ажлууд эрчимжиж, ажлын байрууд бий болно. Эдгээр бүтээн байгуулалтын жилүүдэд Барилга, замын салбарт шууд өсөлт гарна. Мөн дагалдах салбаруудын захиалга нэмэгдэнэ. Төсөл тус бүрээс хамаарч нэг төсөл дээр 200-1000 ажлын байр бий болно гэж үзэж байгаа.
УИХ-ын нэгсдэн чуулганаар “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Уг төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан дэд бүтцийн бүтээн байгуулалтынн ажил хэрхэн явагдах талаар асуулаа Бид хардлага сэрдлэгээ болиод, энэ төслийг цааш явуулаа. Энэ зун Засгийн газар IPO хийх бэлтгэл ажлаа хангаг. Хэд хэдэн асуулт байна. IPO хийх төслийнхөө хажуугаар дэд бүтцийн төслүүдээ эхлүүлэх үү? Тухайлбал, Тавантолгой-Зүүн баянгийн төмөр замын энэ зун эхлүүлэх боломжтой юу? Нүүрсний экспортолох хоёр дахт гарцын талаар ямар байр суурьтай байгаа вэе? Өмнө нь Тавантолгой-Хангийн зам яригдаад, цуцлагдсан. Энэ ажил эхлэх үү? энэ мэт бүтээн байгуулалтын ажлуудаа эхлүүлээд явуулбал, олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах ажилд нь чинь их нэмэр болно. Олон улсын Хөрөнгийн бирж дээр гаргана гэдэг чинь их том ажил шүү. Уул уурхайн сайд Д.Сумъяабазар " Төсөл батлагдангуут бүтээн байгуулалтын ажлуудаа хэлүүлнэ" хэмээн хариуллаа.
“Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тогтоолын төслийг өнгөрсөн 7 хоногт Засгийн газар яаралтай горимоор хэлэлцэж өгөхийг хүсэж, УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Төслийг хэлэлцэх эсэхийг өнгөрсөн 7 хоногийн баасан гаригт хэлэлцэн, дэмжиж байнгын хороо руу шилжүүлсэн билээ. Харин өнөөдөр анхны хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүн Н.Амарзаяа төслийг хэр их судалгаатай хийсэн, мэргэжлийн байгууллагуудын оролцоог хэрхэн хангасан гэдгийг тодруулсан юм. Ажлын хэсэгт СХЗ, Хөрөнгийн биржээс яагаад хүмүүс оролцоогүй юм бэ. Хамгийн гол нь энэ төсөл дээр мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг ажлын хэсэг авч үзсэн үү? 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалахдаа дотоодынхоо давуу эрхийг хадгалахын тулд мэргэжлийн байгууллагаас өгсөн санал дүгнэлт байна уу? Балга ус нуурын, Загийн хөндлийн асуудлаар өмнө нь байр суурь хэлж байсан. Сая БОАЖ яамны байр суурийг сонслоо. Та бүхний яриад байгаа зүйл бол 2014 оны судалгаа. Хамгийн сүүлд 2014 онд судалгаа хийсэн. 440 л/сек, 25 жилийн хугацаа гэдэг дүгнэлтүүд гарсан. Тавантолгой ордыг эдийн засгийн. эргэлтэд оруулах гэж байгаа яг энэ цаг үед мэргэжлийн байгууллагаар судалгаа, дүгнэлтийг хийлгэж байна уу?
Өнөөдөр /2018.06.27/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан байр сууриа илэрхийлсэн юм. Б.Дэлгэрсайхан: Хардлага сэрдлэгээр явсаар байгаад том төслүүдээ хөдөлгөж чаддаггүй. Энэ төсөл 3 парламент дамжсан. Нүүрсний үнэ нэмэгдсэн энэ цаг үед IPO гаргах ёстой. Монгол Улсын эдийн засаг ч мөн сайн өсч байна. ОУВС-гийн мэдээлж байгаагаар дэлхийн эдийн засаг энэ жил 4 хувиар өснө. Ийм цаг үед бид том төслүүдийг хурдан хөдөлгөж, энэ зундаа цаг алдалгүй Засгийн газрыг ажлаа хийх боломж гаргах ёстой. Үнэлгээний хувьд 1.6 тэрбум гэдэг нь багцаа үнэ. Үүнээс ч илүү мөнгө босно гэж бодож байна. Цаг алдвал цаашдаа IPO бөйтугай нүүрс ч үнэ хүрэхгүй. Түүхий эдийн үнэ өсч байгаа циклийг бид ашиглах ёстой.
Өнөөдөр /2018.06.27/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав байр сууриа илэрхийлсэн юм. Ц.Гарамжав: Аливаа улс оронд томоохон үйлдвэр объектыг барьж байгуулах, томоохон төслийг хэрэгжүүлэхэд байгаль орчны асуудлууд дагалдаж гардаг. Тавантолгойн асуудлууд дээр ч мөн хамтдаа гарч ирж байна. Говийн бүсийн тоосжилт, дэд бүтэц хөгжөөгүй байдал, амьтан, ард иргэдийн амьдралын эрүүл ахуйн нөхцөл, ургамал, ан амьтны хамгааллын асуудал дагалдаж, танилцуулагдаж байх ёстой. БОАЖЯ анхаарал их тавьж, нөлөөллийн үнэлгээг нь аль хэдийн боловсруулаад, түүний дагуу хийгдэх төсөл, бодлогын арга хэмжээг танилцуулж байх ёстой. Дэд бүтцийг тавихаар тоосжилт алга болно. Говийн бүсийнхээ хэмжээнд авч үзвэл маш олон төрлийн ургамал, амьтныг хамгаалах бодлогыг нь хамтад нь тавих ёстой. Цогцоор нь дараагийн шатанд хамт танилцуулах нь зөв. Эрдэнэс Монгол компаний 49 хувийг хувьчлах асуудал яригдаж байна. Үүнд Монголын томоохон ордууд хамрагддаг. Бүгдийнх нь эдийн засгийн эргэлтийг оруулах зорилготойгоор нэг удирдлагын дор оруулсан. Эрдэнэс Монгол компани хэдийгээр төрийн өмчид байгаа ч ашигт малтмалын орд газрууд нь ард түмний өмч. Энэ өмчийг ард түмэндээ хувьчилж өгөхийг дэмжиж байна.