2018.09.18

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн 60 жилийн ой тохиож байна

МУИС-ийн Санхүүгийн тэнхимийн 60 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан үе үеийн төгсөгчид болон багш, ажилчиддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж эхэлжээ. 

1974 оны төгсөгч, АЖДХ-ны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав: Биднийг сургаж хүмүүжүүлсэн багш нартаа баяр хүргэе. Манай хамт олон өмнөх төгсөгчдөөс түрүүч нь эргээд багшилж байсан үе байдаг. Сургуулийнхаа 60 жилийн ойг сэтгэл дүүрэн хүлээн авч, сайхан тэмдэглэнэ гэж бодож байна. Санхүүгийн тэнхимийнхэндээ, нийт мэргэжил нэгт нөхөддөө эрүүл мэнд, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.