С.Бямбацогт 2018.10.19 | Vip76.mn

Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох хуулийн төслийг хэлэлцэхээр боллоо

Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох хуулийн төслийг хэлэлцэхээр боллоо

Өнөөдөр /2018.10.19/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжинд авах зарим арга хэмжээний тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018 оны 10 сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. 

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа. 

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд олгоход 228.000 хүүхэд нэмэгдэж 41.04 тэрбум төгрөг нэмэх шаардлагатай болно. Нийт хүүхдийн 90 хувьд олгоход 342.000 хүүхэд нэмэгдэж 61.56 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарч байна. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоход 10 орчим хувь нь хүүхдийн мөнгөө огт авдаггүй. Иймд хүүхдийн мөнгийг “Хүүхдийн мөнгө” авах хүсэлт гаргасан хүүхэд бүрд өгөх саналтай байна. Ингэж олгоход нийт хүүхдийн 90 орчим хувь нь хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах тооцоо гарсан тул тогтоолын төслийг боловсруулсан байна.

Хуулийн төслийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан танилцууллаа. 

Тус байнгын хороо 2018 оны 10 сарын 05-ны өдөр хуралдаж, хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, О.Батнасан, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Д.Дамба-Очир, Ж.Мөнхбат, Ц.Нямдорж, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва, Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг нар асуулт асууж, хариулт авлаа.

Үүний дараа хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.