Өнөөдөр /2018.10.19/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжинд авах зарим арга хэмжээний тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018 оны 10 сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачлагчаас асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Хүүхдийн мөнгө олгох нь зөв. Харин олгох мөнгөний эх үүсвэрийг үр дүнгүй зарцуулж байгаа ажил, хэдэн дэд сайд нарыг цомхотгоход л гараад ирмээр харагдаж байна. Харин хуулийн төсөлд байгаа хүсэлт тавьсан хүүхэд бүр гэдгээсээ татгалзаад хүүхэд бүрт гэж өөрчлөх хэрэгтэй. Энэ нь үндсэн хуулиар олгосон үл ялгаварлах тухай заалтыг зөрчөөд байна. Хүсэхгүй нэгэн нь өөрийн хүсэлтээ гаргаад болино л биз. Угаасаа МАН-ын мөрийн хөтөлбөрт хүүхэд бүрт олгох мөнгийг үргэлжлүүлэн олгоно гэж заасан. Тэрийг хэрэгжүүлнэ гэж байна. Тэр мөрийн хөтөлбөр хэрэгжихгүй л байгаа биздээ. 13 тэрбум бол хүүхэддээ өгөхөд бага мөнгө биш. Ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгомоор байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 330 мянга байна. Гэтэл ахмадын тэтгэвэр тэрнээс ч дор 280 мянган төгрөг байна. Энийгээ өөрчлөх нэмэх хэрэгтэй байна шүү.”
Өнөөдөр /2018.10.19/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжид авах зарим арга хэмжээний тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018 оны 10 сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. Хуулийн төслийг санаачлагч гишүүдийн нэг Ж.Мөнхбат хууль санаачлах болсон үндэслэлээ "Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт өгөх нь зөв гэж үзсэн хуулийн төслийг хамтран санаачилсан. Энэ бол олон улсын жишгийн дагуу л явж байгаа. Энэ мөнгө иргэдэд хэрэгтэй байгаа. Хүсэлт гаргасан гэдэг нь яг хэрэгцээтэй хүмүүст нь өгнө гэсэн үг юм" хэмээн тайлбарлалаа.
Өнөөдөр /2018.10.19/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжинд авах зарим арга хэмжээний тухай” хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018 оны 10 сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд хуулийн төсөл санаачлагчидаас асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Хавтгайруулж мөнгө тараахыг анхаарч авч үзэх ёстой. Гэхдээ хүүхдийн мөнгө бол олгох ёстой зүйлийн нэг. МАН-ын мөрийн хөтөлбөрт хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно гэж заасан. Энэ мөрийн хөтөлбөр бол маш их судалгаан дээр суурилсан хөтөлбөр юм. Гэхдээ бид төсвийн хэмнэлттэй бодлого баримтална гэсэн. Гэтэл орон нутаг, дарга нарын өрөө, хэрэглэж байгаа машин зэргийг хараарай. Арай л хэтэрч байна. Бид төсвөө хэмнээд хүүхдийн мөнгөө өгөх өгөхгүй тухай ярьж байхад тэр төрийн албан хаагчид төсвийн мөнгийг үргүй зарцуулаад байгааг анхаараарай.”
Өнөөдөр /2018.10.19/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжинд авах зарим арга хэмжээний тухай” хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018 оны 10 сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд хуулийн төсөл санаачлагчидаас асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: “100 хувь хавтгайруулж биш хүсэлт гаргасан хүүхдийн мөнгийг өгөхийг дэмжиж байна. Хүүхдийн мөнгө хүн амын өсөлтийг дэмжиж байна гэдэг ч ажил орлоготой болгож хүн амаа өсгөх үү? Амь зуух арга хэлбэрээр хүүхдийн мөнгө олгох уу гэдэг асуудал байна. 13 жил хүүхдийн мөнгө өглөө. Ингэж хавтгайруулаагүйсан бол 4 тэрбумын өртөгтэй томоохон үйлдвэрүүд барьж аав ээж нарыг ажилтай болгосон бол хамаагүй ашигтай үр дүнтэй байх байлаа. Бид энэ мөнгөөр улс төр хийгээд байна. Харин улс төрийн намууд хоорондоо зөвшилцөөд орж ирж байгаа хөрөнгө оруулалтаа бүтээн байгуулалтын салбартаа хийж, ажилгүйдлийг бууруулж, ядуурлаасаа гарах хэрэгтэй байна.” Түүний асуултанд хуулийн төсөл санаачлагч хариуллаа. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: “Монгол төрийн бодлого байхгүйгээс болж бүх асуудал урагшаа хойшоо савчаад байна. Бодлоготой болж байж энэ халамжийн асуудал шийдэгдэнэ. Өнөөдөр нийгмийн халамжийн салбарт 650 тэрбум төгрөгийн зарцуулж байна. 1 сая орчим иргэн үүнээс хүртэж байна. Ингээд байхад яагаад ядуурлаас гарахгүй, ажилгүйдэл буурахгүй байна вэ гэдгийн шалтгааныг олох хэрэгтэй. 200 орчим тэрбум нь зөвхөн хүүхдэд зарцуулагддаг. Энэ бол хүн амаа өсгөх бодлого. Тиймээс энэ талын халамжаа нэмэгдүүлж дэмжих ньзөв гэж үзэж байна.”