Б.Бат-Эрдэнэ 2018.10.19 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Төсвийн хэмнэлтээ зөв хийж, хүүхдийн мөнгө олгох ёстой

Өнөөдөр /2018.10.19/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжинд авах зарим арга хэмжээний тухай” хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018 оны 10 сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд хуулийн төсөл санаачлагчидаас асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

“Хавтгайруулж мөнгө тараахыг анхаарч авч үзэх ёстой. Гэхдээ хүүхдийн мөнгө бол олгох ёстой зүйлийн нэг. МАН-ын мөрийн хөтөлбөрт хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно гэж заасан. Энэ мөрийн хөтөлбөр бол маш их судалгаан дээр суурилсан хөтөлбөр юм. Гэхдээ бид төсвийн хэмнэлттэй бодлого баримтална гэсэн. Гэтэл орон нутаг, дарга нарын өрөө, хэрэглэж байгаа машин зэргийг хараарай. Арай л хэтэрч байна. Бид төсвөө хэмнээд хүүхдийн мөнгөө өгөх өгөхгүй тухай ярьж байхад тэр төрийн албан хаагчид төсвийн мөнгийг үргүй зарцуулаад байгааг анхаараарай.”